“Telegraph” сонин саяхан “Японы эрдэмтэд эмэгчний оролцоогүйгээр хоёр эрэгчний ургийг бойжуулжээ” хэмээн мэдээлсэн. Энэ үйл явдал дэлхийн эр дэмтдийн дунд маргаан өрнүүлж эхэллээ. Тодруулбал, Осакагийн их сургуулийн профессор Кацүхико Хаяшигаар удирдуулсан эрдэмт дийн багийнхан хоёр эрэгчин хархны дундаас гөлчгий гарган авчээ. Ийм туршилтыг Брита нийн нийслэл Лондон дахь Фрэнсис Крикийн хүрээлэнд хийсэн талаар “Хүний генийг засварлах” сэдвийн хүрээнд зохион байгуулсан олон улсын гурав дахь дээд хэмжээний уулзалтын үеэр танилцуулсан байна. Уг арга хэмжээ өнгөрсөн гуравдугаар сарын 7-9-нд Лондонд болжээ. Эрэгчин хархны арьсны эсээс үүдэл эс үүсгэж, дараа нь Y хромосомыг устгаж, X хромосомыг хуулбарласнаар өндгөн эс болж хөгжих боломж бүрдүүлсэн эл туршилтыг 630 удаа хийсний үр дүнд амжилтад хүрсэн гэнэ. Ийм аргаар бий болсон гөлчгийнүүд одоогоор ямар нэгэн асуудалгүй эрүүл бойжиж байгааг мэдээлжээ. “Telegraph” шинжлэх ухааны эл нээлтийг “Энэ арга нь эмэгтэйчүүдийн үргүйдлийг эмчлэх ирээдүйг нээж чадна” гэж онцолсон бол “Японы эрдэмтдийн “ололт” хүн төрөлхтөнд заналхийлж байна” хэмээн эсэргүүцэж буй хүн цөөнгүй байгаа аж.Үүний зэрэгцээ ийм аргыг хүмүүст туршихаасаа өмнө судалгааг илүү гүнзгийрүүлж, үүний хүрээн дэх чухал асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай гэж эрдэмтэд онцолжээ. Израилын Бар-Илан их сургуулийн хүйс тодорхойлох лабораторийн эрхлэгч Ницан Гонен уг ажлыг “хувьсгал боллоо” гэж тодотгоод “Ирээдүйд ижил хүйстэн аав нарт том боломж олгох нь. Мөн хамтрагчгүйгээр хийх сонголт байх болно” гэснийг “France-Presse” онцолжээ.
АМЖИЛТ, ГЭХДЭЭ ХУВЬСГАЛ БИШ
Оросын мэргэжилтнүүд харин энэ тал дээр тун хатуу байр суурь¬тай байгаагаа илэр¬хийлж буй. “Энэ бол ойрын ирээдүйд хэрэгжүүлэх бодит хэтийн төлөвгүй, шинжлэх ухааны хөгж¬лийн төлөөх судалгаа юм. Ийм зүйлийг хэтрүүлэн үнэлж, нийтэлж, түгээж болохгүй” гэж нөхөн үржихүйн мэргэжилтэн Александр Лапшихин өгүүлжээ. Оросын зарим судлаач Японы эрдэмтдийн эл нээлтийг “Шинэ бүтээл нь хувьсгалын ололт биш ч чухал нээлт” гэж онцлов. Энэ цаг үед дэлхийн хэмжээнд хүний үр хөврөл дээр туршилт хийхийг хориглодог. Үндсэн судалгааны хувьд харин хийх боломжтой ч дүрэм, зарчмыг чандлах учиртай. Үүний дагуу бол хоёр долоо хоногийн дараа тухайн үр хөврөлийг устгах ёстой. Тиймээс ийм аргаар хүний ураг “бүтээх” боломжгүйг орос мэргэжилтнүүд өгүүлжээ.
ЕРДӨӨ НЭГ ХУВЬ
Япончууд 1990-ээд оноос үүдэл эсийг бэл гийн эс болгон ху¬вир¬гах технологи боловсруулж эхэлжээ. Харин хулганын үр хөврөлийн эсийг 2016 онд лабораторид анх ургуулсан аж. Энэ нь үнэхээр гайхалтай нээлт болсон талаар тухайн үед дэлхийн эрдэмтэд онцолж байв. Өдгөө генетикийн түвшний бүх туршилт ийм технологид тулгуурладаг байна. Осакагийн Кюүшюүгийн их сургуулийн хувьслын биологич Кацүхико Хаяшигаар ахлуулсан багийнхан өмнө нь эмэгчин хулганын арьсны эсээс өндгөн эс ургуулсан туршлагатай. Энэ удаа харин эрэгчний био материал ашиглажээ. Анагаахын шинжлэх ухаанд хэдийн баталснаар эрэгтэйчүүдэд X болон Y хромосом байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд хоёр X хромосомтой. Туршилтын үеэр хулганын эсийн зургаан хувь нь Y хромосомоо алдаж, XO үр хөврөл болон хөгжжээ. Дараа нь өндгөн эсийг өөр эрэгчний бэлгийн эсээр “бордож”, тээгч эхийн умайд суулгасан байна. 630 оролдлогоос ердөө долоо нь буюу нэгээс бага хувь нь амжилттай болсон. “Хоёр эцгийн үр төл амьд рах чадвартайг энэ нээлт харуулсан” гэж эрдэмдийн багийнхан тэмдэглэсэн бол доктор Хаяши “Энэ технологийг хүнд хэрэглэхгүй, ёс зүйн хувьд боломжгүй. Хулгана, хүн хоёрын хооронд асар их ялгаа бий” гэжээ.
Бэлтгэсэн Э.Хана