Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Ц.Оюунчимэг “Дэлхийн цом”-д найм дахь удаагаа түрүүлжээ

Австралийн Квийнслэнд мужийн Голд-Кост хотод зохион байгуулж буй мастеруудын хүндийг өргөлтийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд манайхаас хоёр эмэгтэй тамирчин эх орноо төлөөлөн оролцож байна. Гавьяат дасгалжуулагч С.Хөхөө багшийн удирдлагад бэлтгэл базаасан ОУХМ Ц.Оюунчимэг 60-64 насныхны ангилалд +87 кг-ын жинд хүч сорихдоо огцом өргөлтийн төрөлд 49 кг, түлхэлттэй өргөлтийн төрөлд 63 кг, нийлбэр дүнгээр 112 кг-ыг өргөж түрүүллээ. Дээрх тэмцээнд 2013 оноос эхлэн өрсөлдөж, найм дахь удаагаа аваргаар шалгарсан тэрбээр АНУ-д 2019 онд болоход нь 55-аас дээш насныхны +87 кг-д долоо дахь алтан медалиа хүртсэн юм.
2024-06-21

Заалны хоккейн тэмцээнээс мөнгөн медальтай ирлээ

Биеийн тамир, спортын улсын хороо Монголын тусгай олимпын хороотой хамтран БНСУ-ын Гангвон-до мужид энэ сарын 13-18-нд зохион байгуулсан Зүүн Азийн тусгай олимпын заалны хоккейн (floorball) тэмцээнд зургаан тамирчин, дөрвөн дэмжин тоглогч, тус бүр хоёр дасгалжуулагч, төлөөлөгч нарт 29 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж оролцууллаа.
2024-06-20

Хөнгөн атлетикийн тамирчидтай уулзав

Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчдаас Б.Сэр-Од, Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нар “Парис-2024” олимпод өрсөлдөх эрх авсан. МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар ОУХМ Б.Мөнхзаяа болон дасгалжуулагч Б.Доржпаламыг хүлээн авч уулзав. Б.Мөнхзаяа Налайх дахь хөнгөн атлетикийн талбайд, Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Г.Хишигсайхан нар Японд бэлтгэл хийж буй. Тэд Францыг наймдугаар сарын 8-нд зорино.
2024-06-20

Б.Гэрэлмаа, Б.Баттөмөр нар медалийнхаа чанараар хошуулчилж байна

Монголын туялзуур сэлмийн холбоо өнгөрсөн 15 жилийн хугацаанд насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн УАШТ-ийг 2013- 2019, 2021-2024 онд нийт 11 удаа зохион байгуулжээ. Эмэгтэйчүүдээс ОУХМ Б.Гэрэлмаа таван алт, нэг мөнгө, хошой хүрэл буюу нийт найман медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна. Тэгвэл насанд хүрэгчдийн УАШТ-ий дараа эмэгтэйчүүдийн чансаа шинэчлэгдсэнээр улсын аварга Б.Амарзаяа хошуучилж эхэлсэн
2024-06-20

Оноо тэнцсэн багууд аваргын төлөө өрсөлдөнө

Бяцхан хөл бөмбөгчдийн грассрүүтс УАШТ-ий хэсгийн шатны тоглолтод шөвгийн 16 баг өрсөлдсөн. 10 хүртэлх насныхны багаас хоёр нь нэг ч ялагдалгүй яваа. Ч.Төрболд дасгалжуулагчтай “Дэрэн” клубийн Абагийнхантай Ө.Ганбаяр дасгалжуулагчтай “Хангарьд”-ын хөвгүүд тоглохоор финалын шигшээд шалгарлаа. Футзалын төрөлд аваргын цомын төлөө “Хангарьд”-ын тоглогчид эсрэг багийнхантай хүчтэй өрсөлдөх нь лавтай
2024-06-20

Эмэгтэйчүүд аваргалж, эрэгтэйчүүд удаалжээ

Өмнөд хөршид Хандан хотод болсон сагсан бөмбөгийн 3x3 төрлийн үндэстнүүдийн лигийн цуврал “Stop-6” тэмцээнд манай улсын 23 хүртэлх насны эрэгтэйчүүд хэсгийн эхний тоглолтдоо Филиппиний шигшээг 21:13-аар хожив. Сүүлийн тоглолтоо Туркменистаны багийнхантай өрнүүлэн, 17:21-ээр хожигдсон ч оноо тоолж, тэргүүлсэн. Финалд Японы шигшээ багийнханд ялагдсанаар дэд байр эзэллээ. Харин эмэгтэйчүүд хэсгийн эхний тоглолтод Филиппиний багийг 17:15-аар илүүрхэн, сүүлийнхэд Туркменистаны тамирчдыг 17:12-оор буулгаж авсан. Финалын тоглолтод эзэн орны хүчирхэг багийг 19:18-аар хожиж, аваргаар шалгарав.
2024-06-20

Н.Баярмаа Казаньд түрүүлэв

ОХУ-ын Казань хотод зохион байгуулсан “Брикс-2024” наадамд 27 спортын төрөлд 89 орны 4751 тамирчин оролцож байна. Монгол Улс 40 гаруй тамирчнаа спортын дөрвөн төрөлд сойсноос хоёрт нь шагнал гарджээ. Дээрх наадмын самбо бөхийн төрөлд эмэгтэйчүүдээс 54 кг-д Н.Баярмаа ОХУ-ын бөхийг буулган авч, аварга болсон. Түүний амжилтыг буухиалж, 50 кг-д С.Гүнжинлхам, 65 кг-д Ц.Сүнжидмаа хүрэл медаль зүүв. Эрэгтэйчүүдээс ОУХМ Н.Хадбаатар 74 кг-д зодоглож мөнгө, 58 кг-д Г.Мөнхбат, 72 кг-д Б.Баярсайхан нар мөн хүрэл медальтай ирэх нь.
2024-06-20

Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар Парист хэсгээ ахалж барилдах нь

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Унгарт болсон чөлөөт бөхийн тэмцээний дараа сүүлийн чансааг гаргажээ. Уг чансаагаар Францад хэсэг ахлах бөхчүүдийн нэр тодорно. Чансааны нэг болон дөрөвт жагссан бөхчүүд дээд хэсэгт орж, хагас шигшээ хүртэлх барилдаанд учраа таарахгүй. Монголын үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдээс 65 кг-ын жинд хүч сорих олимпын эрх гардсан Гавьяат тамирчин Т.Тулга (11 000 оноо) 25 дугаар байрт эрэмбэлэгдэв. 86 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ (18 200) 13 дугаарт жагсаж, 125 кг-д өрсөлдөх Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл энэ удаа дэлхийн чансаанд бичигдсэнгүй.
2024-06-20

Холимог тулааны улсын аварга Б.Алтанчимэгт мөнгөн тусламж үзүүлэв

Холимог тулааны дэлхийн аваргад оролцох зардлаа олохоор блокны үйлдвэрт ажиллаж байсан Б.Алтанчимэгт 7 сая төгрөгийн тусламж үзүүлэв
2024-06-20

Дархан-Уул аймгийнхан 2200 суудал, усан бассейн бүхий спорт заалтай боллоо

Таван блок барилга, 2200 хүний суудалтай 2 спорт заал, 1 усан бассейн, чийрэгжүүлэлтийн танхимтай. Чөлөөт болон сонгомол барилдааны бэлтгэлийн заал, гаднаа автомашины зогсоолтой энэхүү спорт цогцолбороо Дарханчууд "Darkhan-United arena" хэмээн нэрлэхээр тогтсон бөгөөд нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 21-ний өдөр ёслол төгөлдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.
2024-06-19

“Алдар” спорт хорооныхон шилдгээ баталж түрүүллээ

Дээрх тэмцээний сүүлчийн өдөр 50 метрийн гурван байдлын дасгалын өрсөлдөөн өрнөв. Энэ удаа эрэгтэйчүүдээс “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Эрхэмбаяр улсын аваргаар тодорлоо. Түүнтэй тэргүүн байрын төлөө онч сорьсон “Алдар” спорт хорооны тамирчин Н.Баяраа мөнгө, Орхон аймгийн буудагч ОУХМ Д.Лхагвасүрэн хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдээс О.Есүгэн (“Хүч” спорт хороо) түрүүлж, Т.Золжаргал (Орхон аймаг) удаалан, Г.Нандинзаяа (“Хүч” спорт хороо) хүрэл медаль зүүсэн юм. Байгууллагын нэгдсэн дүнгээр “Алдар” спорт хорооныхон 120 оноогоор тэргүүн байрт шалгарч, шилдэг буудагчтай гэдгээ батлан харуулав. Орхон аймгийнхан 142 оноогоор дэд, “Хүч” спорт хорооныхон 180 оноогоор III байр эзэлжээ.
2024-06-19

Д.Энхтүвшин “BRICS-2024” наадмаас 2 хүрэл медальтай ирлээ

ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдаж буй “BRICS-2024" наадам 27 спортын төрлөөр 89 орны 4751 тамирчид өрсөлдөж байгаа билээ. Энэхүү наадмын гимнастикийн тэмцээнд дэлхийн 17 орны 70 гаруй тамирчин өрсөлдөв.
2024-06-19

Анхны сенсаац, Мбаппегийн хугархай хамар

Украины хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг үеийн нэг энэ удаагийн “Евро”-д оролцохоор ирсэн. 2000 онд хэсгийн сүүлийн тоглолтдоо Английг ялж, Европын АШТ-ий түүхэн дэх цор ганц ялалтаа байгуулсан даруухан Румынийн багийг Премьер лиг, Ла Лигийн оддоос бүрдсэн Украины шигшээ ялах нь бараг тодорхой байлаа. Гэвч талбай дээр байдал өөрөөр эргэв. 
2024-06-19

29 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

Биеийн тамир, спортын улсын хороо болон Монголын тусгай олимпын хороотой хамран Бүгд найрамдах Солонгос улсын гангвон-до мужид 06.13-06.18-ны өдрүүдэд заалны хоккей-floorball-ны тэмцээнд оролцож байна.
2024-06-19

Хөл бөмбөгчид Азийн цомын төлөө өрсөлдөнө

Малайзын Куала Лумпур хотод байрлах Азийн хөл бөмбөгийн холбооны төв байранд 17 болон 20 хүртэлх насныхны Азийн цомын төлөөх тэмцээний сугалааг зохион байгуулав. Тивийн улсууд нас насны ангиллын тэмцээнд нийт 10 хэсэгт хуваагдаж, хэсгээс цааш шалгарах боломжийн төлөө өрсөлдөх нь. Улмаар 2025 онд шигшээ тэмцээнд шилдэг 16 багийн хооронд тэмцээн өрнөнө. Монголын 20 хүртэлх насны шигшээ багийнхан хоёр дахь хоргоноос сугалуулж, Иран, Лаос, Энэтхэгийн багтай нэг хэсэгт багтжээ. Харин 17 хүртэлх насныхан Япон, Катар,Балба улсын багтай нэг хэсэгт тоглохоор хуваарилагдлаа. 
2024-06-18

Байт харвааны дасгалжуулагчдын олон улсын семинар эхэллээ

МҮОХ, Олон улсын байт харвааны холбоо, Монголын байт харвааны холбооноос хамтран ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй дасгалжуулагчдын II түвшний сургалт семинар өнөөдөр Олимпик хауст эхэллээ.
2024-06-18

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

Дэлхийн хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон, дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Зуны олимпын наадам Франц улсын Парис хотноо 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд болно.
2024-06-17

М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүд цол, чимгээ нөхөн авлаа

Өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөх сэргээш хэрэглэсэн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, допингийн шинжилгээгээр тогтоогдсон тул Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу тавын даваанаас хойших түүний давсан бөхчүүдэд шинээр улсын цол олгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргав.
2024-06-17