2024 оны есдүгээр сарын 07-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
8,9-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орж, 9-нөөс ихэнх нутгаар сэрүүсч, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.
Хур тунадас: 6-нд Алтайн уулархаг нутгаар, 7-нд Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, 8-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 9-нд Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр бороо, хугацааны сүүлээр уулаараа хур тунадас орно.
Салхи: 6-нд Монгол Алтайн уулсаар, 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд түр зуур 16-18 метр, 9-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: 6,7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст дулаахан байх боловч 9-нөөс ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +11...+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 9-нд зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 8-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 6,7,8-нд дулаахан шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +23...+28 градус, бусад хугацаанд сэрүүсч шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.