Олон улсын хэт холын марафон гүйлтийн холбоо үүсгэн байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан “Монгол говь-225 км” тэмцээнийг зохион байгуулна. 12 дахь жилдээ зохиож буй эл тэмцээн өнөө жил Өмнөговь аймгийн Хонгорын элсэнд болох юм байна. Түүнчлэн “Монгол говь-225 км”- ын хүрээнд 160 км-ийг гурав хоногийн дотор туулж, аваргаа тодруулна. Мөн үүнд АНУ, БНХАУ, БНСУ, Япон, Монгол гэсэн таван улсын 40 тамирчин оролцохоор бүртгүүлсэн гэнэ. Тус тэмцээн маргаашнаас эхлэн энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх аж.
Бэлтгэсэн У.Цэцэг