Япон Улсын Сайтама мужийн Китамото хотод энэ сарын 15-нд “Монголын яруу найргийн үдэш” болох нь. Тус арга хэмжээг Японы монголч эрдэмтэн, судлаач, зохиолч Абирү Михо санаачилсан бөгөөд жааз кафед зохион байгуулахаараа онцлог гэнэ.
Яруу найргийн үдэшт саатсанаар 1980-1990 оны нийгмийн өөрчлөлтийн үед Монголд төрж өссөн, орчин үеийн гэгдэх уран бүтээлчдийн шүлэг найргийг морин хуурын аялгуун дор, Абирү Михогийн орчуулгатайгаар сонсох боломжтой юм байна. Уг үдшийг морин хуурын аялгуугаар хөглөх уран бүтээлч нь Ёосүкэ Очиай аж.