Хуучин нэрээр Зам, тээврийн яам (ЗТЯ)-ныЗам, тээврийн хяналт бүртгэлийн газрын даргаар ажиллаж байсан Б.Жаргалд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст 2016 оноос хойш шалгаж, өнгөрсөн долоо хоногт яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүллээ. Болгарын “Контракс ЕАД” компани болон ЗТЯ-ны хооронд 2012 оны арваннэгдүгээр сард байгуулсан гэрээнд тусгаснаар 4.9 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж, бараа, ажил, үйлчилгээ авахаар болсон аж. Гэтэл дээрх албан тушаалтан гэрээний биелэлтэд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа хийж гүйцэтгээгүй ажлыг 2015 оны арванхоёрдугаар сард хүлээн авч, Болгарсын “Контракс ЕАД” компанид 5.9 тэрбум төгрөг олгуулан давуу байдал бий болгосон гэнэ. Ингэснээр Монгол Улсын төсөвт 995.8 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгагдаж буй юм. ЗТЯ-наас 2012 онд “Тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажил” нэртэй тендер зарлаж, Болгарын дээрх компани ялж найман программ манай талд шилжүүлэхёстой байсан ч дутуу өгсөн гэдэг. Б.Жаргалын хувьд өмнө нь ЗЦГ-ын Мэргэжил, техникийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан, цагдаагийн офицер нэгэн юм.