Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай зорчуулах зорилгоор хувийн аж ахуйн нэгжүүд цахилгаан дугуйн түрээсийн үйлчилгээ явуулах нь олширч буй. Тэгвэл манай улс энэ оны наймдугаар сарын 31-ний байдлаар 7142 ширхэг, 3.2 сая ам.долларын мотоцикл, моторт дугуй, мопед, унадаг дугуй импортолсон байна. Үүний 2777 нь цахилгаан дугуй байсныг Гаалийн ерөнхий газраас өчигдөр мэдээлэв. Энэ нь өнгөрсөн оныхоос тав дахин өссөн үзүүлэлт аж. Сонирхуулахад, 2021 онд манайх 222 ширхэг цахилгаан дугуй импортолж байжээ.
О.БАТ