Холимог тулаанаар улсдаа аваргалж, Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авсан Б.Алтанчимэг охин зардлаа олох гэж блокны үйлдвэрт ажиллаж байгаа талаар хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр цацагдсан. Тэгвэл тус охинд туслахаар жүжигчин Б.Цэцэг гараа сунгажээ. Тэрбээр "Б.Алтанчимэг дүүдээ тэмцээндээ явах долоон сая төгрөгийн сэтгэлийн тусаа хүргээд буцаж байна" хэмээн цахим орчноо мэдэгдэв.
Түүнтэй хамт иргэн Г.Дамбадаржаа мөн нэг сая төгрөгийн тусламж үзүүлжээ.