Өмнөд хөршид Хандан хотод болсон сагсан бөмбөгийн 3x3 төрлийн үндэстнүүдийн лигийн цуврал “Stop-6” тэмцээнд манай улсын 23 хүртэлх насны эрэгтэйчүүд хэсгийн эхний тоглолтдоо Филиппиний шигшээг 21:13-аар хожив. Сүүлийн тоглолтоо Туркменистаны багийнхантай өрнүүлэн, 17:21-ээр хожигдсон ч оноо тоолж, тэргүүлсэн. Финалд Японы шигшээ багийнханд ялагдсанаар дэд байр эзэллээ. Харин эмэгтэйчүүд хэсгийн эхний тоглолтод Филиппиний багийг 17:15-аар илүүрхэн, сүүлийнхэд Туркменистаны тамирчдыг 17:12-оор буулгаж авсан. Финалын тоглолтод эзэн орны хүчирхэг багийг 19:18-аар хожиж, аваргаар шалгарав.