Мэргэжлийн холимог тулааны /UFC/ Дэлхийн аварга асан Конор МакГрегор 2025 онд Ирландад болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гэж байгаагаа мэдэгдэв.
"Ерөнхийлөгчийн хувьд би парламентыг тараах боломжтой. Ирландын ард түмний хайж буй бүх хариултыг ажилчин хүний талхыг хулгайлсан этгээдээс, гэр бүлийн нандин холбоог бузарлагчдаас, жижиг бизнесийг сүйтгэгчдээс нэхэх болно. Эдгээр Эрх мэдэл бүхий луйварчид Ирландын ард түмний өмнө хариуцлага хүлээх ёстой бол би тэр өдөрт нь хариуцлагыг нь хүлээлгэнэ. Эсвэл парламентыг бүхэлд нь тараахаас өөр сонголт үгүй” гэж МакГрегор X хуудастаа бичжээ.
Ирландын одоогийн Ерөнхийлөгч бол 83 настай Майкл Хиггинс 2011 оноос хойш эл албыг хашиж байна.
Зодоонч МакГрегор сүүлийн тулаанаа 2021 оны зун UFC 264.RBC-д америкийн тамирчин Дастин Порьетэй хийсэн бөгөөд эхний тойрогт ирланд эрийн хөл хугарснаар тулаан өндөрлөсөн юм.