Биеийн тамир, спортын улсын хороо Монголын тусгай олимпын хороотой хамтран БНСУ-ын Гангвон-до мужид энэ сарын 13-18-нд зохион байгуулсан Зүүн Азийн тусгай олимпын заалны хоккейн (floorball) тэмцээнд зургаан тамирчин, дөрвөн дэмжин тоглогч, тус бүр хоёр дасгалжуулагч, төлөөлөгч нарт 29 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж оролцууллаа. Тус тэмцээнд манайхан зургаан орны шилдэг багтай улсаа төлөөлж өрсөлдсөн. Монголын баг тамирчид тэргүүн байрын төлөө эзэн орны I багийнхантай өрсөлдөж, 5:4-өөр ялагдаж, мөнгөн медаль хүртжээ. Заалны хоккей бол манайд хөгжиж буй хамгийн залуу спорт. Өнгөрсөн жил өмнөд хөршийн Шанхай хотод болсон тэмцээнд манайхан Б хэсэгт өрсөлдөн, IV байр эзэлж байв. БНСУ-ын заалны хоккейн холбооны удирдлагууд манай тамирчдыг богино хугацаанд ур чадвараа ахиулж, амжилт гаргасанд баяр хүргэн, өндрөөр үнэлсэн байна.