Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2024-2025 оны улиралд “Улаанбаатар амазонс” багийн ахлах дасгалжуулагчаар Испанийн мэргэжилтэн Фран Гарсия ажиллана. Тэрбээр 20 жил ерөнхий дасгалжуулагчаар ажиллахдаа Энэтхэг, Йордан улсын эмэгтэйчүүдийн шигшээ, Испанийн 18 хүртэлх насныхны багийгудирдан бэлтгэл хийлгэж, томоохон тэмцээнүүдэд сойсон юм.
Сагсан бөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Йордан улсын Амман хотод эхэлсэн 18 хүртэлх насныхны Азийн АШТ-д Монголын шигшээ багийнхан оролцож байна. Энэ сарын 10-нд өндөрлөх дээрх тэмцээнд манайхан Австрали, Ливан, Тайванийн багтай нэг хэсэгт багтсан. Тэд хэсгийн эхний тоглолтоо Австрали, дараагийн тэмцээнээ Тайванийн шигшээтэй өрнүүлэв. Тоглогчдоос Э.Тэмүүжин, Г.Түвшинжаргал нар тус бүр 10, С.Очир найман оноо авч, багаа хошуучилсан. Манайхан хэсгийн сүүлийн тоглолтоо Ливан улсын тамирчидтай өнөөдөр хийнэ. Монголын шүүгчдээс энэ удаагийн тэмцээнийг олон улсын шүүгч Г.Ганбаяр дэнсэлж, Шинэ Зеланд, Индонез улсын багийн тоглолтыг шүүжээ.