2024 оны есдүгээр сарын 3-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хугацааны эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар сэрүүсч, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.
Хур тунадас: 2-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 3-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 4-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар, 6-нд Алтайн уулархаг нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд нутгийн төв хэсгээр, 10,11-нд нутгийн хойд хэсгээр бороо орно.
Салхи: 2,6-нд Монгол Алтайн уулсаар, 3-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, 7-нд баруун аймгуудын нутгаар, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус дулаан, өдөртөө +8...+13 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13...+18 градус Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хагаст, 6,7-нд ихэнх нутгаар дулаарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 3-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 3-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүсч шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 6,7,8-нд дулаарч шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.