Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ЗДТГ, Бүргэдчдийн холбоо, “Аян трэйвэл” компани хамтран жил бүр зохион байгуулдаг бүргэдийн баяр энэсарын 17, 18- нд болох нь. Энэудаагийн “Сагсай-Алтан бүргэд” арга хэмжээг “Хүн төрөлхтний соёлын өвийг таниулъя” уриан дор явуулахаар төлөвлөсөн бөгөөд бүргэдээр ан ав хийлгэх уламжлал, зан үйлийг ер бусын, өвөрмөц соёл гэдэг талаас нь гадаад, дотоодын жуулчдад сурталчлахыг зорьж буй гэнэ.
Баян-Өлгий аймгийн Сагсай сум хамгийн олон бүргэдчинтэй нутаг гэдгээрээонцлогтой. Тиймээс орон нутгийн засаг захиргааны байгууллагынхан уг арга хэмжээг аялал жуулчлалын брэнд болгох, бүргэдчдийн оролцоог өндөр байлгахыг зорьж иржээ. Долоо дахь удаагийн баярт ч нутгийн бүргэдчдийг идэвхтэй оролцохыг уриалсан байна.
Хоёр өдөр үргэлжлэх бүргэдийн баярын үеэр “Нүүдэлчдийн нүүдэл” соёлын арга хэмжээ, оёдол, хатгамал, гар урлалын үзэсгэлэн, тэнгэ-илү буюу морин дээрээс зоос шүүрэх, көкбар буюу тулам булаалдах тэмцээн зэргийг зохион байгуулахаар хөтөлбөр боловсруулжээ.
Ж.СУВД