Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэв шүүлэх үйл ажиллагаа өнөөдөр өндөрлөнө. Улмаар нам, эвслүүд гурав хоногт багтаан нэр дэвшигч дийн хээ материалыг тухайн шатны сонгуулийн хороонд өгөх юм. Сонгуулийн хороод материалыг хянаад, шаардлага хан гасан нэр дэвшигчдэд энэ сарын 26-нд үнэмлэхийг нь олгох аж. Тэр мөчөөс орон нутгийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх учиртай. Гэвч албан бус суртал чил гаа нийгмийн сүлжээгээр хэдийн эхэлчхээд байна. Парламентаас илүү иргэдийн өдөр тутмын амьдралд ойрхон шийдвэр гаргадаг байгууллага бол орон нутгийн ИТХ. Тиймээс иргэд уг сонгуульд илүү ач холбогдол өгөх ёстой. Нийслэлийн ир гэдийн хувьд утаа, түгжрэл, нийтийн тээврийн хүртээмжгүй байдлыг өөр чилж, шийдэх нам, төлөөлөгчдийг сонгож чадах, эсэхээс ирэх жилүүдийн амьдралын чанар шалтгаална. Тэгвэл бид ний амьдралд өдөр тутам тул гамд даг асуудлуудыг ший дэх сун гаанд ямархуу хүмүүс оролцож байна вэ. УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй цөөнгүй хүн орон нутгийн, тэр дундаа нийслэлийн ИТХ-ын сонгуулийг “онилсон” явна.
Том руу нь хүч үзээд барахгүй болохоор доод шатны сонгуульд өрсөлддөг жишиг хэдийн тогтжээ. Парламентын гишүүн болж чадаагүй ч аль нэг аймаг, дүүргийн Засаг дарга болох хүсэл цөөнгүй улс төрчийн цээжинд “асаж” яваа нь нууц биш. Энэ тухай мөрөөдлөө зарим нь нийгмийн сүлжээгээр ил тод зарлаж байна. Гэхдээ заримд нь ажил хийх, өөрчлөх хүсэл үнэхээр байгааг үгүйсгэх аргагүй юм. Тухайлбал, ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга, урбанист Э.Золзаяа уг сонгуульд бүх хүчээ дайчлахаа мэдэгджээ. Тэрбээр УИХ-ын сонгуульд намынхаа жагсаалтын хамгийн сүүлд буюу 48 дугаарт эрэмбэлэгдэж байв. Гуравдагч хүчний намын хувьд ХҮН-ынхан парламентын сонгуульд том амжилт гаргаж, найман төлөөлөлтэй болсон ч жагсаалтын 48 дахь хүнд “хүрд эргүүлэх” боломж гарахгүй нь анхнаасаа тодорхой байсан билээ. Тэгвэл Э.Золзаяагийн хувьд орон нутгийн буюу нийслэлийн ИТХ-ыг илүү сонирхож буйгаа нуугаагүй. Сар гаруйхны дараа болох уг сонгуулиар нам нь амжилтаа давтаж, өөрөө хотын дарга болох боломж гарна хэмээн тэрбээр найдаж буй аж. Гэхдээ энэ бол бодит байдлаас хол мөрөөдөл. Түүний адил УИХ-ын сонгуульд нэр дэвшээд амжилт олоогүй хүн бол ХҮН намын гишүүн Б.Мөнхдөл . Тэр бас орон нутгийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлжээ. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 15 нам, нэг эвсэл оролцоно. АН, ХҮН намынхан дээрээ эвссэн ч доороо өрсөлдөхөө зарлаад буй. Хотын дарга асан Э.Бат-Үүл МАН ба бусад хэмээн нэгдээд өрсөлдөхийг уриалсан байна лээ. Гэвч манай улс төрийн хүчнүүдэд ийм чадамж байдаггүй. Тус тусын эрх ашгийг хөөхөө илүүд үздэг юм.
НАМАА СОЛИГСОД
АН-ын гишүүн, “тэмцэгч” хэмээн өөрийгөө тодотгодог хүмүүсийн нэг болох Г.Хажидмаа хэмээх бүсгүй буурь сэлгэж, ИЗНН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвших гэж буй аж. Тэрбээр намынхаа удирдлагыг шүүмжилж, үе үе жагсаал хийхээс эхлээд нэлээд “бужигнуулдаг” гишүүдийнх нь нэг байсан юм. Түүнд АН-ынхан орон нутгийн сонгуулиар нэр дэвших эрх олгоогүй бололтой. Мөн зодуулсан тухайгаа ч бичжээ. Ийм байдлаар АН-ын хаалгыг хаасан гэнэ. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших хүсэлтэй байсан бүсгүй энэ зорилгоо ИЗНН-ын мандатаар биелүүлэх нь. Тэрбээр цахим хуудсандаа “АН-д би хэрэггүй гэсэн. Найман жилийн турш цаг хугацаагаа зарцуулсан ч эцэстээ зодуулаад дууслаа. Жигүүрийг чинь хугалаад байгаа газар бүгж суухаар хүрээд ир ээ. Хамтдаа хүчтэй сөрөг хүчин хийе” хэмээн АН-ын гишүүддээ уриалсан байна. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт сургууль барих ажил найман жилийн турш гацаж, тэнд амьдардаг хүүхдүүдийн эрх зөрчигдөж буй тухай тэрбээр цуврал бичлэгүүдийг цахим хуудсандаа оруулжээ. Мөн цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмэх, ахмадын асрамжийн газар байгуулах зэрэг нийгмийн асуудлаар байр сууриа илэрхийлж, тэдний эрхийг хамгаалах чиглэлээр дуу хоолойгоо хүргэж яваа юм билээ. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй ч пиарын ийм “сэдэв” сонгож авсан байх нь. Намаасаа нэр дэвших мандат олж авч чадаагүй, ямар нэг байдлаар “гомдсон” цөөнгүй хүн энэ мэтээр буурь элгэж, өөр боломжит хувилбарыг сонгож эхэлжээ.
ХУУЛИАР ЗӨВШӨӨРСӨН “ХУУЛЬ БУС” СУРТАЛЧИЛГАА
Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор тодроогүй ч тойрог, мандатаа олчихсон эрхмүүд сурталчилгаагаа хэдийн эхэлжээ. Хуулийн дагуу бол орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нь нам, эвслийн болон өөрийн хувийн цахим хуудас хөтөлж, түүгээрээ сурталчилгаа явуулах эрхтэй. Гэхдээ нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш гурван өдөрт багтаан тухайн сонгуулийн хороондоо бүртгүүлэх ёстой юм. Мөн сэтгэгдэл хэсгийг хаах учиртай. Харин одоо бол нээлттэй, ил тод байдлаар сурталчилгаагаа хийсээр байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 47.5.2-т “Зөвшөөрснөөс бусад хугацаанд сурталчилгаа явуулахыг хориглоно” хэмээн заасан. Гэвч ийм заалт хэрэгждэггүй, хэн ч хянаж, хариуцлага тооцдоггүйг болж өнгөрсөн парламентын сонгуулиас харж болно. Мөн хуулиар зөвшөөрсөн сурталчилгаа хийх эрхтэй хэсэг хүн бий. Хуулийн 47.7-д “Орон нутгийн хурлын төлөөлөгч сонгуульд нэр дэвших бол энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тойргийн сонгогчдодоо ажлын тайлангаа танилцуулах зорилгоор хийсэн уулзалт, энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ болон тараасан тайлан нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй” хэмээжээ. Эл заалт нь УИХ-ын сонгуулийн тухай хуультай ижил. УИХ-ын гишүүд тайлангаа тавих нэрээр чөлөөтэй сурталчилгаа хийсэн билээ. Орон нутгийн шат шатны хурлын төлөөлөгчид ч ийм давуу эрхтэй байна. Нэгэнт хуулиар эрхийг нь өгчихсөн учраас шат шатны ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга нар тайлангаа тараагаад эхэлжээ.
Төсвийн мөнгөөр хийсэн ажлын авторыг тэд өөртөө нааж харагдуулдаг тактиктай. Тухайлбал, Хан-Уулын ИТХ-ын төлөөлөгч Г.Батсайхан дүүргийнхээ сонгогчдод тайлангаа илгээжээ. Дүүргийн ИТХ 2020-2024 онд 215.9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийснийг танилцуулангаа өөрийнхөө намтар, түүхийг мэдээлэхээ мартсангүй. Мөн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө сүүлийн үед нийгмийн сүлжээнд эрс идэвхжиж, богино бичлэгүүдээ цацах болов. Элдэв амлалт өгөхийг хуулиар хориглосон ч тэр бол ажлаа л хийж байгаа хүн. Тэгэхээр урьдын адил ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга нарт бусад нэр дэвшигчээс давуу эрх үүссэн байгаа юм. Тэгш гараанаас өрсөлдөх тухай ойлголт манайд үнэндээ алга. Гуравдагч хүчний намууд орон нутгийн сонгуульд идэвх муутай оролцдогийн нэг шалтгаан нь энэ биз ээ. Тэд аймаг, сум гэхээс илүү нийслэл, дүүргийн ИТХ-ыг анхаардаг. Иргэдийн оролцооны нэгдэл намынхан Хөвсгөл аймгийн ИТХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн ч бүртгэхээс татгалзсан юм билээ. Тэнд АН, МАН-ыг л зөвхөн бүртгэсэн аж. Энэ талаар ИОНН-ын дарга Ц.Оюунгэрэл “Бусад гуравдагч хүчний намыг ч мөн бүртгээгүй. Татгалзсан хариу авсан дөрвөн намаас зөвхөн бид шүүхэд гомдол гаргасан.
Улмаар сонгуульд оролцох эрхээ авч чадлаа” гэжээ. Энэ мэтээр орон нутгийн сонгууль тойрсон маргаан гарч, зарим нь тээршаан орхиж буй. Харин ИОНН-ынхан зорьсныхоо араас зүтгэсээр сонгуульд оролцох эрхээ авч чадсан байна. Хуулиар олгосон давуу эрхтэй хүмүүстэй өрсөлдөх амаргүй. Гэвч орон нутгаа хөгжүүлье, өөрчилье гэсэн сэтгэл, шийдэлтэй нам, эвсэл, нэр дэвшигчид бор зүрхээрээ эл тэнцвэргүй сунгаанд оролцож буй. МАН, АН, ХҮН намынхан Засгийн газарт эвсэл байгуулсан ч дунд болон анхан шатны өөрөө удирдах байгууллагад эл жишгээ давтахгүй гэж байна. Юутай ч аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль 38 өдрийн дараа болно. Нийт 8028 мандатын төлөө олон мянган нэр дэвшигч өрсөлдөнө. УИХ-ын сонгуулиар итгэж сонгосон, саналаа өгсөн намаас тань гишүүн болсон зарим улс төрч ёс зүйгүй авирлаж буйг бид харж байна. Тэгвэл орон нутгийн сонгуулиар сонголтдоо илүү анхаарч, өмнөх алдаагаа засах боломж бидэнд бий.