Японы Токио хотод болсон “Азийн хүүхдүүд” спорт солилцооны наадамд өсвөрийн тамирчид оролцлоо. Тивийн орны 15 хотын тамирчид өрсөлдсөн тус наадамд манайхан VII байрт жагслаа. Тэд өмнөх жилүүдэд оролцохдоо 10, 13 дугаар байр эзэлсэн бол энэ удаа амжилтаа ахиулжээ. Эл наадмын тэмцээнд ширээний теннис өндөр хөгжсөн хотын тамирчид багийн төрлөөр тоглосон. Эрэгтэй, эмэгтэй нэг бүрчилсэн, эрэгтэй, эмэгтэй хос, холимог хос гэсэн таван тоглолтоос эхэлж гурав хожсон баг ялах дүрэмтэй. Монголын тамирчид хэсгийн тоглолтод Энэтхэгийн “Дели” багийг 3:1, Японы “Ивате”-г 3:2-оор илүүрхэн, өмнөд хөршийн Бээжин хотын багт 3:1-ээр хожигдсон юм. Ингэснээр хэсгээсээ хоёроор гарсан. Тэмцээний дүрмээр хэсгээс зөвхөн нэгээр шалгарсан багууд медалийн төлөө тоглох боломжтой. Хэсгээс хоёроор гарсан “Улаанбаатар” багийнхан V, VI байрын төлөө Японы “Токио А” багтай тоглон3:1-ээр хожигдсон. Үүний дарааVII байрын төлөө Сингапурын тамирчидтай өрсөлдөж, 3:2-оор хожсон байна. Хэсгээс нэгээр гарсан “Бээжин”-гийнхэн түрүүлж, Токио, Хонконгийн баг удаалав.