Залуу уран бүтээлчдийн кино зохиол туурвих идэвх санаачилгыг дэмжих, урын санг баяжуулах нь уг уралдааны зорилго аж. Оролцогчдын бүтээлийг хоёр сарын хугацаанд хүлээн авсны дараа шилдгүүдийг тодруулжээ. Шүүгч нартай нууцлалын т усгай гэрээ байгуулсны үндсэн дээр уралдааны шалгаруулалтыг явуулсан юм байна. Энэхүү уралдааны бүрэн хэмжээний кино зохиол төрлийн нэгдүгээр байрт “Марута” бүтээлээр Д.Нити шалгарчээ. Удаах байрт “Daughter of eagle” бүтээлээр Б.Төрмөнх оров.
Богино хэмжээний кино зохиол төрөлд нэгдүгээр байрыг “Сампин зангилаа” бүтээлээр Н.Уранжаргал хүртжээ. Тэгвэл “Хувирал” зохиолоор Т.Тэргэл удааллаа. Тэргүүн байрт шалгарсан уран бүтээлчдэд 29 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадамд оролцох эрхийн бичиг олгосон. Олон улсын кино наадамд оролцогчийн нислэгийн болон байрлах газрын зардлыг уралдаан зохион байгуулагчид гаргах аж. Эл уралдааны оролцогчдын бүтээлийн оюуны өмч нь тухайн хүнд үлдэнэ. Уралдаанд илгээсэн бүтээлийн санаагзохион байгуулагчид гадагш задруулахгүй байх үүрэг хүлээжээ. Бүтээлээ цаашид хэрхэн ашиглах, кино хийх, эсэхээ зохиолч нь шийдэх нь.
А.Тэмүүлэн