АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байден өөрт нь тулгаж буй татварын гэмт хэргийн бүх заалтыг прокурортой тохиролцсоны үндсэн дээр хүлээхээр болжээ. Энэ тухай NBC News мэдээлэв.
"Хантер Байден өөрт нь тулгасан холбооны татварын тухай бүх хэргээ хүлээв" гэж мэдээнд дурджээ.
Өмгөөлөгчдийн ярьснаар бага Байден мөрдөн шалгах талтай тохиролцжээ. Энэ нь прокурорт нотлох чухал баримт байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч татвараас зайлсхийсэн хэргээ хүлээхгүй гэсэн үг юм.
АНУ-ын хуулийн практикт ийм төрлийн хэлцлийг “Аlford plea” /Алфордын гуйлт/гэж нэрлэдэг бөгөөд яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй ч мөрдөн байцаалтын явцад чухал нотлох баримтууд байгааг хүлээн зөвшөөрдөг. Харин яллагдагч шүүхээс гаргасан ямар ч шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ёстой аж.
Хантер Байденыг татварын 1.4 сая долларыг цаг тухайд нь төлөлгүй, тансаг амьдрал ахуйдаа зарцуулсан хэмээн буруутгаж байгаа юм.