Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрынхан дархан цаазат Богдхан ууланд өнгөрсөн жил судалгаа хийгээд Залаатын баруун богинын амны ой их хэмжээгээр доройтсоныг тогтоосон юм. Тэгвэл тухайн хэсгийг ойжуулж, нөхөн сэргээх ажлыг “МоЭнко” ХХК-ийн захиалгаар “Агро форест” компанийнхан гүйцэтгэхээр болжээ.
Хөнөөлт шавжид нэрвэгдэж, доройтсон 20 га талбайг ойжуулж, нөхөн сэргээхээр тухайн хэсэгт хамгаалалтын хашаа татаад буй гэнэ. Энэ онд буюу намрын мод тарих өдрүүдээр Залаатын баруун богинын аманд 35 000 мянган тарьц, суулгац нутагшуулахаар төлөвлөсөн байна. Энэхүү ажлыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд гүйцэтгэж буй учраас Ойн газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “МоЭнко”, “Агро форест” компанийнхан дөрөвлөсөн гэрээ байгуулсан аж.
Н.МИШЭЭЛ