Тус наадмын уран сайхны удирдагч Альберто Барберагийн хэлснээр, экс эхнэр нөхөр хоёрыг нүүр тулан таарах магадлалыг арилгахын тулд тусгай арга хэмжээ авчээ.
Түүний Page Six сайтад ярьснаар зохион байгуулагчид Брэд, Анжелина хоёрын киноны үзүүлбэрийг давхцуулахгүйн тулд тусгай хуваариуд гаргасан байна.
Анжелина Жоли наадмын эхний өдөр буюу 8-р сарын 29-нд өөрийн тоглосон “Мария” киног гаргахад оролцоод яваад өгсөн байна.
Харин түүнийг явсаны дараа Брэд Пит өөрийн шинэ найз бүсгүйн хамтаар тус наадмын арга хэмжээнд иржээ..
Илт залуужсан Брэд Питт шинэ найз бүсгүйнхээ хамт аз жаргалтай харагдаж байв гэж хэвлэлүүд бичиж байна.
Питт шинэ найз бүсгүйтэйгээ хамт амьдраад хоёр жил гаруй болж байгаа бөгөөд энэ нь Анжелина Жолигаас салснаас хойшхи анхны буурь суурьтай харилцаа юм.