Багш таны ангид аутизмтай сурагч суралцдаг уу, зарим зан үйлийг нь ойлгоход хэцүү байна уу, “асуудал”-ыг нь засах юм сан гэж санаа зовдог уу. Тийм бол Монголын аутизмын холбооноос багш нарт зориулсан сургалт зохион байгуулахаар болжээ. АНУ-ын Вашингтоны их сургуулийн Сэтгэц, зан үйлийн тэнхимийн багш, зан үйл судлаач Жэймс Ли “Аутизмтай хүүхдийн зан үйлийг зохицуулж, харилцах чадварыг нэмэгдүүлж, өдөр тутмын дадлуудыг сайжруулах тухай” сэдэвт сургалтыг маргааш Монгол-Японы төвд 08.30-11.30 цагт явуулах ажээ.
Сургалтад хамрагдах багшийн тоо танхимын багтаамжаас хэтэрсэн тул давхар цахимаар явуулахаар болжээ. Бүртгүүлж амжаагүй болон орон нутгийн багш нар Монголын аутизмын холбооны пэйж хуудсаар дамжуулан онлайнаар оролцох боломжтой.