ОХУ-ын Казань хотод зохион байгуулсан “Брикс-2024” наадамд 27 спортын төрөлд 89 орны 4751 тамирчин оролцож байна. Монгол Улс 40 гаруй тамирчнаа спортын дөрвөн төрөлд сойсноос хоёрт нь шагнал гарджээ. Дээрх наадмын самбо бөхийн төрөлд эмэгтэйчүүдээс 54 кг-д Н.Баярмаа ОХУ-ын бөхийг буулган авч, аварга болсон. Түүний амжилтыг буухиалж, 50 кг-д С.Гүнжинлхам, 65 кг-д Ц.Сүнжидмаа хүрэл медаль зүүв. Эрэгтэйчүүдээс ОУХМ Н.Хадбаатар 74 кг-д зодоглож мөнгө, 58 кг-д Г.Мөнхбат, 72 кг-д Б.Баярсайхан нар мөн хүрэл медальтай ирэх нь. Спортын гимнастикийн төрөлд үндэсний шигшээ багийнхнаас Д.Энхтүвшин дасгалжуулагч Д.Оюунтуяа, Б.Мөнхсайхан нарын удирдлагад 17 орны 70 гаруй тамирчинтай өрсөлдөж, бариултай морины төрөлд (13 866) хүрэл, дараа нь турникийн хэд (13 200 оноо) хоёр дахь хүрэл медалиа гардсан юм. Тэрбээр чөлөөт хөдөлгөөн болон харайлтын төрөлд ч шагналт байрт шалгарсан байна. Монголын баг тамирчид кураш бөх, боксын төрөлд тэмцээнээ үргэлжлүүлнэ.