Бяцхан хөл бөмбөгчдийн грассрүүтс УАШТ-ий хэсгийн шатны тоглолтод шөвгийн 16 баг өрсөлдсөн. 10 хүртэлх насныхны багаас хоёр нь нэг ч ялагдалгүй яваа. Ч.Төрболд дасгалжуулагчтай “Дэрэн” клубийн Абагийнхантай Ө.Ганбаяр дасгалжуулагчтай “Хангарьд”-ын хөвгүүд тоглохоор финалын шигшээд шалгарлаа. Футзалын төрөлд аваргын цомын төлөө “Хангарьд”-ын тоглогчид эсрэг багийнхантай хүчтэй өрсөлдөх нь лавтай. Одоогоор “Дэрэн”-гийн Абагийнхан эл тэмцээнд хамгийн олон гоол оруулсан үзүүлэлтийг эзэмшиж буй. Хоёр багийн тоглогчид нэг хэсэгт таарч 4:4-өөр тэнцсэн тул түрүү байрын төлөө өрсөлдөнө.