Биеийн тамир, спортын улсын хороо болон Монголын тусгай олимпын хороотой хамран Бүгд найрамдах Солонгос улсын гангвон-до мужид 06.13-06.18-ны өдрүүдэд заалны хоккей-floorball-ны тэмцээнд оролцож байна. Тэмцээнд оюуны бэрхшээлтэй 6 тамирчин, 4 дэмжин тоглогч, 2 дасгалжуулагч, 2 төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй оролцож байгаа аж. “2024 Special Olympics Korea international Unified Games” тэмцээнд баг бүрэлдэхүүн тэмцээнд оролцоход шаардлагатай 29 сая төгрөгийн дэмжлэгийг Биеийн тамир, спортын улсын хороо үзүүлсэн гэнэ.