Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Зургаан аймагт түймрийн эрсдэл өндөр байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Булган, Дархан-уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв зэрэг 11 аймгийн 36 суманд 90 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Дээрх ой, хээрийн гал түймэрт нийт 685 521 га талбай өртсөн байна. Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19,3 хувиар өсчээ.
2024-07-17

12 жилийн өмнө морь болон жүчээ барих ажилд 112 сая төгрөг зарцуулж байжээ

Морьт эргүүл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх
2024-07-17

Дотоодын цэргийн 809 дүгээр ангид “Байлдааны туг” гардууллаа

Цаашид та бүхэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ
2024-07-17

ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулна

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулах төслийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
2024-07-17

Зарим замыг хэсэгчлэн хааж, хөдөлгөөнийг хязгаарлах нь

Дулааны шугамыг засаж, шинэчилж буйтай холбоотойгоор зарим байршилд авто замын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн 28 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн уулзварын дулааны шугамыг өргөтгөж буй юм. Энэ хүрээнд өчигдөр шөнөөс эхлэн нөгөөдрийн08.00 цаг хүртэл эл уулзварыг хэсэгчлэн хаах гэнэ. Мөн тус дүүргийн IV хороо, Х хорооллын уулзварын дулааны шугамыг өргөтгөх бөгөөд энэ сарын 20-ны 08.00 цаг хүртэл хөдөлгөөнийг хязгаарлах аж. Түүнчлэн Чингэлтэй дүүрэг, Баруун дөрвөн замын зүүн талд зорчих хэсгийн голд дулааны шугам өргөтгөж, энэ сарын 23 хүртэл замыг хэсэгчлэн хаахаар болжээ
2024-07-17

НӨАТ-ын сугалааны тохирлоос нэг супер азтан тодорчээ

НӨАТ-ын урамшууллын 2024 оны зургадугаар сарын сугалааны тохирол өнөөдөр боллоо. 2024 оны зургадугаар сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаас дараах тооны азтан шалгарчээ.
2024-07-17

Төв цэнгэлдэх хүрээлэнг маргаашаас иргэдэд нээлттэй болгоно

Төв цэнгэлдэх хүрээлэнг маргаашаас эхлэн ирэх сарын 1 хүртэл олон нийтэд нээлттэй болгоно. Иргэд 06.00-23.00 цагт уг хүрээлэнд очих боломжтой. Түүнчлэн 16 дугаар хаалгаар нь үнэ төлбөргүй дотогш нэвтрэх юм. Тэнд дасгал хөдөлгөөн хийх, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой гэнэ. Мөн ариун цэврийн өрөөг нь ашиглаж болох аж. Иргэд дотор талбайд тамхи татахгүй, хог хаяхгүй байхыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхэн уриаллаа.
2024-07-17

Наадмын өдрүүдэд 55 хүнд яаралтай мэс засал хийжээ

Үндэсний их баяр наадмын бүх нийтээр амарсан амралтын өдрүүд буюу долдугаар сарын 10-15-ны хооронд тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар нийт 303 хүн үйлчлүүлж, 265 оношлогоо, шинжилгээ хийлгэжээ. Үүнээс 68 хүн нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
2024-07-17

Олон улсын биологийн олимпиадаас хос хүрэл медаль хүртлээ

Монгол сурагчид 35 дахь удаагийн олон улсын биологийн олимпиадаас хос хүрэл медаль хүртлээ. Олон улсын биологийн олимпиадыг Казахстан улсын Астана хотод энэ сарын 7-14-нд зохион байгуулсан юм. Уг олимпиадаас “Шинэ-Үе” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Мишээл, МУИС-ийн “Байгаль-Эх” лицей сургуулийн сурагч Г.Ирээдүй нар хүрэл медаль хүртжээ. Г.Мишээл нь Азийн бүсийн биологийн олимпиадаас өнгөрсөн сард мөнгөн медаль хүртэж байсан билээ. 
2024-07-17

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгана уу

Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн
2024-07-17

Дархан аваргатай, даяар дуурсах мэргэнтэй наадам

Үндэсний цэнгэл баяслын илэрхийлэл, монголчуудын дэлгэр зуны улиралд хурд, цэц мэргэн, бяр хүчээ алдаршуулдаг баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Энэ л үед тархай бутархай монголчууд нэг дор цуглаж, хөөрч, баярлаж, үндэсний хэмээх ижилсэл, омогшил бий болчихдог. Үндэсний их баяр наадам бол бэлгэдлийн утгаараа ч тусгаар тогтнол, төрт улсыг агуулдаг. Нэгэн цаг хугацаанд ижил зан үйлийг нийтээрээ тэмдэглэж байна гэдэг нь хүмүүсийг соёл, үнэт зүйл, үзэл санааны хүрээнд нэгтгэж байгаа явдал хэмээх нь ч бий. Наадмын өдрүүдэд нийслэл сэлүүхэн, намуухан болчихдог ч Төв цэнгэлдэх хүрээлэн хөл хөдөлгөөн ихтэй, басхүү сонин, содон үйл явдалтай өнгөрөв. 
2024-07-17

Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэд гарсан түймэрт 19 453 га талбай өртлөө

Манай орны зүүн бүсийн болон ой бүхий аймгуудад түймэр гарч, багагүй хэмжээний талбай галд өртсөнийг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг, Шар нуур хэмээх газарт энэ сарын 3-нд гарсан түймрийг унтраахаар аврагч, гал сөнөөгч, хилийн цэргийн алба хаагч, байгаль хамгаалагчид 13 дахь өдрөө ажиллаж байгаа гэнэ. Түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчдад ОБЕГ-аас хүнс, хувцас хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлсийг нисдэг тэргээр хүргэж, дэмжлэг үзүүлсэн ч галын тархалтыг хязгаарлахад бэрхшээлтэй байгааг орон нутгийнхан хэлжээ
2024-07-17

ГССҮТ-өөр үйлчлүүлсэн иргэдийн 42 хувь нь хүүхэд

Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасгаас энэ оны эхний зургаан сард 87 596 хүн тусламж, үйлчилгээ авсан байна. Тэдний 42 хувь буюу 36 765 нь 0-18 насныхан. Тодруулбал, 0-5 насны 11 741, 6-13 насны 15 546, 14-18 насны 9478 хүүхэд үйлчлүүлжээ. Зуны саруудад хүүхэд осол, гэмтэлд өртөх тохиолдол эрс нэмэгддэг. Тухайлбал, өндрөөс унах, ахуйн хүрээний осол, нохой, муурт хазуулах, тоглоомын талбайд бэртэж гэмтэх, мориноос унах зэрэг шалтгаанаар эмнэлэгт хандаж байна
2024-07-17

Хар-Ус нуурыг шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэв

Мароккогийн Хаант Улсын Агадир хотод болсон ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 36 дугаар хуралдаанаар Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрыг Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэжээ. Ингэснээр манай улсаас дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлсэн газрын тоо 10 болов. 
2024-07-17

Минж үржүүлэх төвд 41 минж бойжиж байна

Нийслэлийн Байгаль орчны газраас 2012 оноос Туул голын эко системийг сайжруулах, усны урсацыг байгалийн аргаар сэргээх зорилгоор минжийг зориулалтын аргаар өсгөж, үржүүлэн байгальд нутагшуулах ажлыг хэрэгжүүлж буй.
2024-07-17

Говьд олон жилийн дунджаас ахиу бороо орж, үерийн эрсдэл дагуулав

Ган гачиг ихтэй говийн бүсийн аймгуудад үргэлжилсэн, ус ихтэй бороо орж, газрын цангаа тайлагдсаныг орон нутгийн цаг уурын байгууллагынхан мэдээлж байна. Тодруулбал, энэ сарын 14-15-нд Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговийн нийт нутгаар усархаг бороо оржээ. Долоодугаар сарын 15-ны 08.00 цагийн байдлаар Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй сумд хамгийн их буюу 70, Даланзадгадад 53, Баяндалайд 49, Гурвансайхан, Сайханд 48 мм хур тунадас орсныг тогтоосон аж. Говийн бүсийн нутгуудад жилд дунджаар 90 гаруй мм хур тунадас ордог бол энэ хоёрхон өдөрт зарим бүсэд үүний 50-иас дээш хувьтай тэнцэхүйц хэмжээний бороо орсныг цаг уурчид мэдээлэв
2024-07-17

Наймдугаар сарын 12-ны өдрөөс шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль аравдугаар сарын 11-нд болно. Үүнтэй холбогдуулан наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох талаар УБЕГ-аас мэдээллээ.
2024-07-17

Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг ирэх сарын 1-нээс бүртгэнэ

2024-2025 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг ирэх сарын 1-нээс бүртгэх талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Бүртгэлийг цахимаар буюу “E-Mongolia” болон боловсролын салбарын мэдээллийн “Esis” системээр явуулах аж. Боловсролын ерөнхий хуулийн 28.8-д “Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу хамран сургах тойргийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага тогтооно” гэж заасан
2024-07-17