Могой хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламж, айлын хашаа, хүүхдийн зуслан зэрэг хүнтэй ойр газруудад байгаа тул иргэд сонор сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө. Хэрэв могойд хатгуулсан тохиолдолд хөл, гар хавдахаас өмнө зүүж буй гинж, бөгж, цаг, гутал зэргийг тайлах хэрэгтэй. Түүнчлэн шархыг нэмж зүсэх, сорох, мөсөөр жин тавих, өвчин намдаах эм уухгүй байхыг зөвлөлөө.