Мароккогийн Хаант Улсын Агадир хотод болсон ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 36 дугаар хуралдаанаар Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрыг Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэжээ. Ингэснээр манай улсаас дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлсэн газрын тоо 10 болов.
Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газар нь нэн ховор, ховор амьтан, усны шувуу олноор нутагладаг, эх газрын цэнгэг устай нуур, говь цөл, хээр тал, мөнх цаст ян сарьдаг уулсыг багтаасан экологийн өвөрмөц орчин бөгөөд ус, намгархаг газрын томоохон төлөөлөлд тооцогддог юм.
Бэлтгэсэн Н.Ган