Дулааны шугамыг засаж, шинэчилж буйтай холбоотойгоор зарим байршилд авто замын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн 28 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн уулзварын дулааны шугамыг өргөтгөж буй юм. Энэ хүрээнд өчигдөр шөнөөс эхлэн нөгөөдрийн08.00 цаг хүртэл эл уулзварыг хэсэгчлэн хаах гэнэ. Мөн тус дүүргийн IV хороо, Х хорооллын уулзварын дулааны шугамыг өргөтгөх бөгөөд энэ сарын 20-ны 08.00 цаг хүртэл хөдөлгөөнийг хязгаарлах аж. Түүнчлэн Чингэлтэй дүүрэг, Баруун дөрвөн замын зүүн талд зорчих хэсгийн голд дулааны шугам өргөтгөж, энэ сарын 23 хүртэл замыг хэсэгчлэн хаахаар болжээ.