Төв цэнгэлдэх хүрээлэнг маргаашаас эхлэн ирэх сарын 1 хүртэл олон нийтэд нээлттэй болгоно. Иргэд 06.00-23.00 цагт уг хүрээлэнд очих боломжтой. Түүнчлэн 16 дугаар хаалгаар нь үнэ төлбөргүй дотогш нэвтрэх юм. Тэнд дасгал хөдөлгөөн хийх, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой гэнэ. Мөн ариун цэврийн өрөөг нь ашиглаж болох аж. Иргэд дотор талбайд тамхи татахгүй, хог хаяхгүй байхыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхэн уриаллаа.
Бэлтгэсэн А.Дөлгөөн