Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн тохируулгыг 2025 онд хийнэ
Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд барьж буй дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт 2021 онд эхэлсэн. Энэхүү бүтээн байгуулалттай Ерөнхийлэгч У.Хүрэлсүх танилцлаа. Тус төлийн ажлын явц 56 хувьтай байгаа бөгөөд ирэх онд бүрэн дуусаж, туршилт, тохируулгын ажил эхэлнэ. Үйлдвэр Биокомбинат, Шувуун фабрик орчимд гаргасан гүний 30 худгаас хоногт 140 мянга, жилд 50 хүртэл сая шоо метр ус татан авч гүн цэвэршүүлэн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм. Ингэснээр нийслэлийн ус хангамж 50 гаруй хувиар нэмэгдэнэ.
2024-05-17
Нийт хүн амын 28 хувийг 15-34 насны иргэн эзэлж байна
Монгол Улсын нийт хүн амын 28 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Үүний 44 хувь нь нийслэлд 51,5 хувь нь орон нутагт, 4,5 хувь нь гадаад улс оронд амьдарч байна. Мөн залуучуудын 44,5 хувь нь дотоодын ажиллах хүчийг бүрдүүлж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбарын 29,8 хувийг, уул уурхайн салбарын 45,2 хувийг нь, барилгын салбарын 44,6 хувийг, харилцаа холбооны салбарын 60,9 хувийг, боловсролын салбарын 34,2 хувийг, эрүүл мэнд, нийгмийн салбарын 40,1 хувийг тус тус 34 хүртэлх насны залуучууд эзэлж байна.
2024-05-17
Монголын уулчид сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө
Хүйтэн жавартай, хоол хүнс, усгүй үхлийн бүсэд 100 гаруй цаг өнгөрчээ. Тодорхой хэлбэл, Монголын хоёр уулчин Цэдэндамбын Өсөхжаргал (53), Лхагважавын Пүрэвсүрэн (31) нарыг IV баазаас эсэн мэнд олох найдвар улам бүр багассаар байгааг Эверест ньюс мэдээллээ.
2024-05-17
Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нар давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг эдлэхээр болов
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сард тэдэнд холбогдох хэргийг дахиж хэлэлцээд Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон. Улмаар Н.Мөнхбатын нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жил хасаж, мөн хугацаагаар хорих ял оноосон. Харин Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хязгаарлан, мөн хугацаагаар хорих ял шийтгэсэн юм.
2024-05-17
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
2024-05-17
НҮБ-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хорооны гишүүд хяналт, шинжилгээ хийлээ
НҮБ-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх дэд хороо нь Монгол Улсад 2024 оны 05 дугаар сарын 05-наас 16-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд энэ хугацаанд дэд хорооны гол зорилго нь Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны үйл ажиллагааг бэхжүүлэх, албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн хамтарсан хяналт шинжилгээ хийх гэдгийн онцолсон.
2024-05-16
Эверестийн оргилд салхины эрч 12-14 м/с хүрч байна
Ойрын өдрүүдэд Хималайн уулсын ар хэсгээр бага зэргийн цас орж, өмнөд хэсгээр буюу Непалийн нутгаар дуу цахилгаантай бороо орж буй. Эверестийн оргилын орчим 70 мян орчим метрийн өндөрлөг газраар бага зэргийн цас бударч, өдөртөө -6-8 орчим градусын хүйтэн, салхи шуурга багатай тогтуун байх аж.
2024-05-16
Гэр бүлээ цуцлуулсан хосын тоо 10.7 хувиар өсжээ
Олон улсын гэр бүлийн өдөр өчигдөр тохиов. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын 15-ныг Олон улсын гэр бүлийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс эл өдрийг өдгөө 31 дэх жилдээ тэмдэглэсэн бөгөөд хүүхдийн эрхийн чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгчидтэй хамтран ажиллах, мэдээлэл солилцох арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа. Тодруулбал, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран 21 аймаг, есөн дүүргийн хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн өмгөөлөгчдийг оролцуулан цахим болон танхимаар хуралджээ
2024-05-16
Цас, мөс хайлснаас голууд үерлэж байгааг анхааруулав
Манай орны нийт нутгаар дулаарч, цас, мөс хайлж байгаатай холбоотойгоор хэд хэдэн гол үерлээд буйг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс анхаарууллаа. Тус хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсийнхний мэдээлснээр өчигдөр Буянт, Төгрөг, Булган голуудын түвшин өмнөх өдрийнхөөсөө 10-20 см-ээр нэмэгдэж үерлэжээ
2024-05-16
Хиймэл оюун ухаанд суурилсан “Асуу” чатботтой танилцаарай
“Meedan” технологийн компанийн тусламжтайгаар хөгжүүлсэн “Асуу” чатботыг ашиглалтад оруулж буй талаар Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төвийнхөн өчигдөр мэдээлэл өгсөн юм. Дэлхийн 46 орны 170 гаруй редакц, баримт шалгах төвтэй хамтран ажилладаг “Meedan” компанийнхан монгол хэлээр ажиллах “Check” платформыг бүтээж, “Баримт нэн тэргүүнд” сүлжээний гишүүн байгууллагуудад хуваалцсанаар хуурамч мэдээллийг ялган таних боломж бүрдсэн гэнэ
2024-05-16
Эрүүл мэндийн салбар авлига гэсэн “хорт хавдар”-тай болсон гэв
“Health transformation” клуб болон эмч нарын төлөөлөл эрүүл мэндийн салбарын асуудлаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийв. Тэд эрүүл мэндийн салбарынхан уялдаа холбоогүй ажилладгаас иргэдийг бухимдуулж буйг дурдаад, үүнийгээ өөрчлөхгүй байж Эрүүл мэндийн яамныхан цахим эрүүл мэндийн талаар орон нутагт сургалт хийж явааг шүүмжилсэн юм. Эрүүл мэндийн салбар цахим 38 программтай ч үүнийгээ бүрэн ашигладаггүй, хийсэн ажлуудаа хоорондоо солилцож чадахгүй устгачихдаг гэв. Хуралд оролцсон эмч Н.Болдбаатар “Эрүүл мэндийн салбар авлига гэсэн “хорт хавдар”-тай болсон.
2024-05-16