Хүйтэн жавартай, хоол хүнс, усгүй үхлийн бүсэд 100 гаруй цаг өнгөрчээ. Тодорхой хэлбэл, Монголын хоёр уулчин Цэдэндамбын Өсөхжаргал (53), Лхагважавын Пүрэвсүрэн (31) нарыг IV баазаас эсэн мэнд олох найдвар улам бүр багассаар байгааг Эверест ньюс мэдээллээ.
Тавдугаар сарын 13-ны өглөө Эверестийн оргилд гарсан хүмүүс уулчидтай тааралдаагүй, (зарим нь авирахыг харсан ч бие даан баталж чадахгүй байна). Гэхдээ тухайн өдөр болон лхагва гаригт авирсан зарим уулчин нь 8749 метрийн өндөрт хоёр цогцос харжээ. Эдгээр цогцос нь сураггүй болсон Монголын уулчдынх уу эсвэл өөр хүнийх үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байна.