Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Сурах бичгийн цахим системд 838 сургууль нэгджээ

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон “Боловсрол МН” төслийн хүрээнд БШУЯ, БЕГ, "Гэрэгэ ЭдТек" ХХК хамтран "Сурах бичгийн цахим бүртгэлийн систем"-ийг 2 жилийн хугацаанд гүйцэтгэлээ.
2023-10-26

Орон сууцын айлуудын хэрэглээний усны үнийг нэмжээ 

Улаанбаатар хотод усны үнийг нэмэх болсон шалтгааны талаар Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Доржбатаас тодруулахад “Монгол Улсын Засгийн газар болон АНУ хоорондын Мянганы сорилтын компакт гэрээний дагуу үнэ нэмэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр айл өрхүүдийн хувьд усны сарын хэрэглээний төлбөр өмнөхөөсөө 2000-3000 төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцож байна. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд манайд олон шинэ тоног төхөөрөмж суурилуулж, ус цэвэршүүлж, дахин ашиглах үйлдвэр зэргийг барьж буй. Гэрээнд усны орлого нь зарлагаа нөхөх хэмжээнд байх ёстой гэж тусгасан” гэв. 
2023-10-26

Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд аравдугаар сарын 25-ны өдөр “Кыргызалтын” ХК-ийн цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.
2023-10-26

Нэг шөнийн дотор 7 хүн галд өртөж нас барлаа

Өнгөрсөн шөнө буюу 2023.10.25- 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байшин шатсаны улмаас нэг дорбайсан долоон хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Онцгой байдлынхан галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа бол цагдаагийнхан эл хэрэг гадны нөлөөтэй эсэхийг шалгаж эхэлжээ.
2023-10-26

 Газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгийн удирдлагын хэргийг шүүхэд шилжүүллээ 

Хил хамгаалах байгууллагынхны хийсэн судалгаагаар Баян-Өлгий аймагт уламжлалт монгол газар, усны нэрийн 85 хувийг казах болгочихсон, эсвэл казах аялга оруулсныг тогтоосон гэдэг. Тухайлбал, Цагаан голыг Аксул, Таван богдыг Бесбогда, Хар ямаатыг Хар жамат гэх мэтээр шууд казах болгож, өөрчилснийг тогтоосон билээ. 
2023-10-26

Хар тамхи хилээр нэвтрүүлсэн Нигерийн иргэнд хөнгөн ял шийтгэсээр байх уу

Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Адекола Олавасен Азеез, манай улсын иргэн Б.Баярцэнгэл нарт холбогдох, их хэмжээний хар тамхи хадгалж, борлуулсан хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахиж хэлэлцэн ял шийтгэл ногдууллаа. Адекола Олавасен Азеез нь нутаг нэгт Анози Дарлингтон Дон болон Монгол Улсын иргэн У.Ариунзул нартай хамт 2019 оны нэгдүгээр сард хилээр мансууруулах бодис нэвтрүүлж, худалдах зорилгоор хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт яллагдагчаар татагдан, анхан шатны шүүхээс зургаан жил хорих ял шийтгүүлж байсан нэгэн. Гэвч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс уг хэргийг прокурорт буцааснаар эл нигери эр 2020 оны наймдугаар сард дахин хар тамхи хилээр нэвтрүүлэн хүлээн авч, худалдахаар хадгалсан хэрэгт холбогдсон юм.
2023-10-26

Аравдугаар сар дуустал цаг агаар ямар байх вэ

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна.
2023-10-26

Ц.Хулан, Б.Отгонбаатар нарын давж заалдах шатны шүүх хуралдаан дахин хойшиллоо

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн энэ оны долоодугаар сарын 25-ны өдрийн
2023-10-25

Хүүхдийн эрх, хамгааллын статистик маягт, зааврыг боловсруулах арга зүйн сургалт болж байна

Сургалтад Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, аймгийн цагдаагийн газрын алба хаагч
2023-10-25

“Мак цемент” 5.3 тэрбум төгрөгийн торгууль төлөхөөр болов

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 08 дугаар тогтоолоор “МАК цемент” ХХК-ийг цементийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон.
2023-10-25

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Чингэлтэй дүүрэгт хоёр гэрийн 10 хүн угаартжээ

Өчигдөр буюу энэ оны аравдугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо "Дэнжийн 1000" орчимд
2023-10-25

“Чөлөөт агаарын зайн хэрэгжилт” форум болно 

Тус форумд Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA), Иргэний агаарын навигацын үйлчилгээний байгууллага (CANSO), Холбооны нисэхийн захиргаа (FAA) зэрэг олон улсын болон дотоодын агаарын тээвэрлэгч, нислэгийн хөдөлгөөний менежментийн техник, технологи үйлдвэрлэгч оролцох юм байна. Мөн салбарын мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид цуглан чөлөөт агаарын зайн хэрэгжилтийн өнөөгийн түвшин, боломж, сорилтуудын тухай хэлэлцэж, цаашдын чиг хандлага, агаарын навигацын сүүлийн үеийн ололт, хөгжил, дэвшлийн талаар туршлага солилцоногэдгийгЗТХЯ-наас мэдээллээ. Энэхүү олон улсын форумыг Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”, салбарын яамны “Тээврийн долоо хоног” арга хэмжээний хүрээнд зохион байгуулах юм. 
2023-10-25

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
2023-10-25

Монгол Улс мазаалайг олон улсад сурталчлах логотой болно 

Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу манай улс мазаалай хамгаалах цогц ажил хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулсан. Эл ажлын хэсэг өнгөрсөн есдүгээр сард анхдугаар хурлаа хийхдээ мазаалай хамгаалах үндэсний хөтөлбөр батлах, эл амьтныг үндэсний бахархал болгох, жил бүрийн хоёрдугаар сарын 28-ныг говийн баавгайн өдөр хэмээн үндэсний хэмжээнд зарлах зэрэг санаачилга гаргасан. Тэгвэл цаашид мазаалайтай холбоотой бүх арга хэмжээг зохион байгуулж, сурталчлахдаа уралдаанаас шалгарсан логог ашиглах нь. Ташрамд дурдахад, эл ажлын хэсэг говийн баавгайг хамгаалах нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж цэгцлэх, уялдуулах чиглэлээр өдгөө ажиллаж буй гэнэ. 
2023-10-25

Бэлтгэл бүлгийн багш нарыг цахимаар сургаж байна 

Сургуульд элсэн суралцах хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга зүйг тэд цахим хэлбэрээр судлан, өдөр тутмын сургалт, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх аж. Хүүхдүүдийг сургуульд элсэн суралцахад нь бэлтгэх зорилгоор дээрх яамнаас санаачлан “Миний анхны сурах бичиг” дасгал ажлын ном гаргажээ. Боловсролын салбарын эрдэмтдийн судалгааны ажлын үр дүн болон өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан уг номыг боловсруулсан гэнэ. Мөн бэлтгэл бүлгийн хүүхдийг сургах багшид дэмжлэг үзүүлэх, сургалтын арга зүйн хувилбаруудыг багтаасан “Багшийн хөтөч” зөвлөмж гаргаад байгаа аж. Эдгээр ном, зөвлөмжийн дагуу бэлтгэл бүлгийн багш нарт цахим сургалт явуулж байгаа юм. 
2023-10-25

Цэргийн хувцасны болон хүнсний хангалтын төсвийг нэмсэн гэв 

Ингэснээр ирэх онд нийт офицер, ахлагчийн хувцасны 60, хугацаат цэргийн алба хаагчдынхыг 100 хувь хангах боломж бүрдэнэ. Хүнсний хангалтыг ч 35 орчим хувиар өсгөхөөр тусгасан. Зэвсэглэл, техникийн шинэчлэлийн хувьд 2020 оноос нэлээд анхаарч, жил бүр тодорхой санхүүжилт суулгаж ирсний үр дүнд Монгол Улс үндэсний зэвсэг, галт хэрэгслийн үйлдвэртэй болсон. Энэ жил сум, галт хэрэгслийн үйлдвэрийг ашиглалтад оруулна. Одоогоор үйлдвэрийн тоног төхөөрөмжийг эхнээс нь татан аваад байна. Ирэх жилээс дотоодынхоо хэрэгцээг хангахуйц үйлдвэрлэл явуулах боломжтой” гэв. 
2023-10-25

Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг тодрууллаа

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд нийслэлийн шилдэг менежменттэй 10 сургууль, 11 цэцэрлэг, ментор есөн сургуулийг шалгаруулан, индексийн урамшуулал олголоо. Хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг долоо дахь шилдээ шалгаруулж байна.
2023-10-25

21 аймаг, 330 сумын бөхчүүдийг хариуцлагын сургалтад хамруулна

Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадам болон аймаг, сумын ой, баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр холбогдох хууль, дүрмийг зөрчсөн бөхчүүдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулж,  Монголын Үндэсний бөхийн холбоонд прокурорын мэдэгдэл хүргүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн.
2023-10-25