Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон “Боловсрол МН” төслийн хүрээнд БШУЯ, БЕГ, "Гэрэгэ ЭдТек" ХХК хамтран "Сурах бичгийн цахим бүртгэлийн систем"-ийг 2 жилийн хугацаанд гүйцэтгэлээ.
Энэхүү системд улсын хэмжээнд 838 сургууль нэгдэж
- Орон нутагт ерөнхий оловсролын 556 сургууль
- Нийслэлд ерөнхий боловсролын 282 сургууль бүртгэгджээ.
Мөн уг системийг 16 мянга гаруй багш ажилтан ашиглаж байна.
2023-2024 оны хичээлийн жилд нөхөн хангалтаар авсан 1,4 сая сурах бичгийг коджуулан бүртгэж, 6-12 дугаар ангийн сурах бичгийн төлбөрийг пос машины тусламжтайгаар Төрийн сангийн дансанд шууд байршуулах боломж бүрдлээ.
Ташрамд дурдахад, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг, эх, асран хамгаалагчаас ирсэн хүсэлтийн дагуу Үндсэн сурах бичгийг цахимаар захиалан худалдан авах боломжийг бүрдүүллээ.
Сурах бичгийг худалдан авахдаа та www.APLUS.mn хаягт хандан, нэвтрэх юм. Ингээд хүүхдийнхээ суралцаж буй ангийн сурах бичгийн багцыг сонгож, өөрийн хүргүүлж авах хаягийн мэдээлэл оруулах /Хүүхдийнхээ сургуульд хүргүүлж, анги удирдсан багшаар дамжуулан хүлээн авах боломжтой.
Сурах бичгийн багц нь дараах үнэтэй байна.
6 дугаар анги 59,400 төгрөг
7 дугаар анги 81,600 төгрөг
8 дугаар анги 94,500 төгрөг
9 дүгээр анги 88,000 төгрөг
10 дугаар анги 83,100 төгрөг
11 дүгээр анги 96,100 төгрөг
12 дугаар анги 63,400 төгрөг