Увсын Малчин суманд хамгийн их буюу 37 см цасан бүрхүүл тогтсон байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 37.0 см, Сагилд 32.0 см, Баруунтуруун, Давст, Хяргаст 30.0 см, Увсын Улаангом, Сэлэнгийн Бугантад 29.0 см, Зүүнговь, Завханы Баянтэс, Төв аймгийн Эрдэнэсантад 26.0-28.0 см, бусад хэсгээр 0.0-25.0 см цасан бүрхүүл тогтжээ.
2024-01-18
Ойрын өдрүүдэд цас орж, цасан шуургатай байна
Энэ долоо хоногийг дуустал ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Тухайлбал, өнөөдөр буюу нэгдүгээр сарын 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн нутгийн зарим хэсгээр, 19-нд урд талын аймгуудад, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд зүүн хагаст цаг агаар тааламжгүй байхыг Цаг агаарын байгууллагаас мэдээллээ.
2024-01-18
“Хөх баавгай Хөвсгөлд” хөтөлбөрийг орон нутгийнханд танилцуулж байна
Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил” санаачилга, аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэл болгох зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банк, БОАЖЯ хамтран “Хөх баавгай Хөвсгөлд” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо зарлаад буй. Талууд Монгол орны аялал жуулчлалын гол бүс болсон хоймор нутагт байгальд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх суурийг тавьж, орон нутгийнхны амьжиргааг дэмжих чиглэлд анхаарч ажиллана хэмээн онцолсон бөгөөд иргэд, олон нийтийн санал хүсэлтийг чухалчлахаа дурдсан юм.
2024-01-18
ОНХС-гийн хөрөнгийг завшсан Засаг даргад яллах дүгнэлт үйлдүүлнэ
Энэ сангийн эх үүсвэрийг НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул болон олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн болон байгалийн баялгаа ашиглаж үүцээ дэлгэсний төлбөрөөс сангийн хөрөнгө бүрддэг юм. Гэтэл ОНХС-гийнхаа хөрөнгийг удирдлага нь завших, зориулалт бусаар зарцуулсан дээрхийн адил хэрэг аймаг, сумуудад гарах нь түгээмэл болсон байна.
2024-01-18
Салхин цэцэг өвчний тархалт сүүлийн 15 жилийн дээд түвшиндээ хүрчээ
Улсын хэмжээнд өнгөрсөн онд 11 878 хүн салхин цэцгээр өвчилжээ. Энэ нь сүүлийн 15 жилийн дээд үзүүлэлт буюу хамгийн олон хүн өвчилсөн тохиолдол аж. Тухайлбал, 2023 онд өвчилсөн хүний тоог өмнөх жилийнхтэй нь харьцуулахад 3.4 дахин нэмэгдсэн байна. Салхин цэцгээр өвчилсөн хүмүүсийн олонх нь 0-9 насны хүүхэд байжээ. Харин цар тахлын үед буюу 2021 онд 293 хүн өвчилсөн нь сүүлийн 15 жилийн доод түвшин гэнэ.
2024-01-18
Завхан, Идэрийн гол орчмоор шөнөдөө -44 хэм хүрнэ
Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн нутгийн зарим хэсгээр, 19-нд урд талын аймгуудад, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд зүүн хагаст цаг агаар тааламжгүй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.
2024-01-18
Архангай аймгийн малчдын цагаан идээгээр дагнасан худалдаа зохион байгуулна
Нийслэлчүүдийн цагаан идээний хэрэглээний 30 гаруй хувийг дангаараа Архангай аймгийн малчид хангадаг статистик бий. Архангай аймгийн малчдын үзэсгэлэн худалдааг энэ сарын 20-25-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулна. Ингэхдээ зөвхөн ааруул, ээзгий, өрөм, зөөхий, шар тос, сүү, айраг тэргүүтэй цагаан идээгээр дагнасан худалдаа явагдах юм.
2024-01-17
Агаарын бохирдлоос болж хохирсон хүүхдүүдэд нөхөн олговор олгохыг шаардана
Угаарын хордлого тархинд нөлөөлж мартамхай болох, ой санамж муудах гэх мэт үр дагаварт хүргэдэг аж. Тухайлбал, манай улсын тав хүртэлх насны хүүхдүүдийн эрүүл мэнд, нас баралтын шалтгааныг амьсгалын замын өвчлөл тэргүүлж буй. Улмаар өвлийн улиралд хүүхэд 4-5 удаа ханиад хүрдэг. Нэг удаагийн эмчилгээнд дунджаар 200-300 мянга, өвлийн турш 1-1.2 сая төгрөг зарцуулдаг. Эмч нар энэ мөнгөн дүнтэй дүйцхүйц нөхөн олговрыг 0-5 насны бүх хүүхдэд олгохыг шаардаж, нэхэмжлэл гаргаж байгаагаа ийн мэдээллээ.
2024-01-17
Электрон тамхи буюу ВЭЙП өсвөр үеийнхнийг минь "идэж" байна
“Тамхинаас гаргагч” гэх электрон тамхи өсвөр үеийнхэн, залуусын өдөр тутмын хэрэглээ болоод удлаа. +21 гэсэн заалттай ч үнэн хэрэгтээ дунд сургуулийн сурагчид хэрэглэх нь олширч, сургуулийн орчинд амандаа зуучихсан явах нь энгийн үзэгдэл болжээ.
2024-01-17