Өнөөдөр өглөөнөөс хойш Нийслэл Улаанбаатар хотод үмхий, эхүүн тархсан талаар иргэд цахим орчинд бичиж эхэлсэн. Зарим нь Тавантолгой түлш ХК-ийн шахмал түлшнийх, өөр хэсэг бүлэг нь Төв цэвэрлэх байгууламжийн үнэр хэмээцгээж байна. Бид энэ талаар тодруулахаад Тавантолгой түлш ХК-ийн Ерөнхий технологич Х.Галымбекээс тодруулахад "Манай үйлдвэрээс үнэртэх учир байхгүй. Үйлдвэрийн технологийн гором алдагдаагүй" гэв.
ОБЕГ: Одоогоор манай байгууллагад энэхүү үнэрийн талаар бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна. Хэрэв ямар нэгэн байгууллагын үйл ажиллагаа доголдсон бол бидэнд хамгийн түрүүнд дуудлага ирнэ.
Төв цэвэрлэх байгууламж: Өглөөнөөс хойш манайх руу залгаж, тодруулж байна. Манай байгууллагын ямар нэгэн шугам задарсан зүйл байхгүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Тэгэхээр манайхаас тархсан зүйл байхгүй.