Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Нэг хүний оффис ажиллаж байна 

Нэг хүний оффис ажиллуулж, энэ төрлийн үйлчилгээ, соёлыг манайд нэвтрүүлэх, хөгжүүлэх санаачилгыг залуус гаргаж, үйл ажиллагаагаа хэдийн эхлүүлжээ. Үүний хүрээнд тэд “SoloStudy” нэртэй нэг хүний оффисыг өнгөрсөн оноос нээсэн гэнэ. “Нэг хүний оффис нь зорилго, үр дүндээ богино хугацаанд хүрэх боломж олгодог. Бас анхаарлаа төвлөрүүлэхэд ч тустай бөгөөд бусад хүн танд саад болохгүй гэдгээрээ онцлогтой. Олон улсад ийм үйлчилгээ хэдийн өргөн хүрээнд нэвтэрсэн” гэж уг ажлыг санаачлагчид хэлсэн юм. 
2024-02-07

Зэрлэг гахай сэргээн нутагшуулах ажил хийгдэж байна

Архангай аймгийн Эрдэнэбулган " Булган хайрхан баян сүрэг хоршоо"- ноос 2 настай эр бодон 1 ширхэг, 2 настай мэгж 2 ширхэг
2024-02-07

2022 онд 2453 хүүхэд тоглоомын талбайд тоглож байгаад гэмтжээ

Нийслэлд хүүхдийн тоглоомын 1200 гаруй талбай байдгаас 976 нь нийтийн эзэмшлийн талбайд байдаг. Эдгээр 803 талбайд стандарт хангуулах шаардлагатай бөгөөд 173 нь стандартын шаардлагыг 70 хувиас дээш хангасан байна. Сүүлийн жилүүдэд тоглоомын талбайд гэмтэж, эмнэлгийн тусламж авсан хүүхдийн тоо өссөн. Тухайлбал, 2022 онд энэ тоо 2453 болж нэмэгдсэн байна.
2024-02-07

Галлагаа, цахилгааны аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна

Ахуйн хүрээний буюу объектын гал түймрийн тохиолдол сүүлийн үед эрс нэмэгдэж байгааг онцгой байдлын байгууллагаас анхааруулав. Өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 4 хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 83 тохиолдол бүртгэгдсэнийг дээрх байгууллагаас мэдээлсэн. Үүний 41 нь нийслэлд бүртгэгджээ. Өдөрт дунджаар 11 удаа түймэр гарсан гэсэн үг. Уржигдар буюу энэ сарын 5-нд гэхэд түймрийн таван дуудлага бүртгэгдсэний дөрөв нь Улаанбаатарт, нэг нь Сэлэнгэ аймагт гарчээ. 
2024-02-07

 Аялал жуулчлалын өсөлтөөр тэргүүлсэн 20 орны тоонд Монгол багтав

 Олон улсын аялал жуулчлал өнгөрсөн жилд эрчимтэй сэргэж, цар тахлын өмнөх үе буюу 2019 оны үзүүлэлтийн 88 хувьд хүрснийг НҮБ-ын Аялал жуулчлалын агентлагаас мэдээлсэн. Тодруулбал, 2023 онд дэлхий дахинд 1.2 тэрбум хүн жуулчилсан нь дөрвөн жилийн өмнөх үзүүлэлтийн 88 хувьд хүрсэн, өнгөрсөн оныхоосоо 34 хувь буюу 325 саяар өссөн үзүүлэлт болсон юм. 
2024-02-07

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа

ХНХЯ-аас Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд 2035 он хүртэл шаардагдах эрэлттэй ажил, мэргэжлийн судалгаа боловсрууллаа. Энэхүү судалгааны дүгнэлт, зөвлөмжид үндэслэн төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийг шинэчлэн найруулах шаардлага үүссэн байна.
2024-02-07

ЭЦА: Нэгдүгээр сард 317 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүллээ

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас түр хураагдсан эд зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн
2024-02-07

Хүүхдийн тоглоомын талбайн эзэмшигчийг хариуцлагажуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгоно

Нийслэлд хүүхдийн тоглоомын 1200 гаруй талбай байдгаас 976 нь нийтийн эзэмшлийн талбайд байдаг.
2024-02-07

Геополитикийн сорил, хүрээлэн буй орчны нөхцөл байдлын талаар ярилцжээ

Стратеги судалгааны хүрээлэнгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Зочны цаг” цуврал ярилцлагын “Элчин сайдын цаг” хөтөлбөрийн зочноор НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра уригдан оролцлоо. Тэрбээр Монгол Улсын геополитикийн сорил, эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны нөхцөл байдал, хүний эрхийн болон бусад асуудлын талаар ярилцжээ. Мөн Тогтвортой хөгжлийн чиглэлээр НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцууллаа.
2024-02-07

Нэг бууз+нэг халбага салат

Хоол боловсруулах замын эмгэг, тулай, бөөр, зүрх судасны өвчний эрсдэлийг
2024-02-07

Монгол Улсын Үндэсний атласт 246 сэдэвчилсэн газрын зураг багтжээ

Монгол Улсын Үндэсний атлас нь монголчууд бидний амьдрал ахуй, түүх, соёл, газар нутгийн талаарх шинжлэх ухаан-танин мэдэхүйн цогц мэдээллийг зураг зүйн хэлээр илэрхийлдэг. Энэ нь Монгол орны газар нутаг, засаг захиргааны бүтэц, газарзүйн нөхцөл, байгалийн нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, нийгэм, эдийн засгийн талаарх бүхий л мэдээллийг нэгтгэн харуулсан шинжлэх ухаан-зураг зүйн иж бүрэн агуулгатай, эрдэм шинжилгээ-танин мэдэхүйн өргөн ач холбогдолтой суурь бүтээл юм.
2024-02-07

Эрүүл саруул болсон охин нислэгийн экипажийн бүрэлдэхүүнд чин сэтгэлийн талархлаа илэрхийллээ

Хөл дээрээ босох боломжгүй гэгдэж байсан охин зургаан удаагийн хагалгаанд орж, эмчилгээ хийлгэн
2024-02-07

Айлчлалтай холбоотойгоор дараах замыг түр хязгаарлана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч
2024-02-07

Намтай холбоотой бүх бүртгэлийг Дээд шүүх хийнэ

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа “Дээд шүүх иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангахад л гол анхаарлаа хандуулна. Намуудад төвөг чирэгдэл учруулах ямар ч сонирхол шүүхэд байхгүй. Харин Улс төрийн намын тухай шинэ хуулийг хэрэглэх талаар нэгдмэл ойлголттой болох хэрэгтэй. Дээрх гурван байгууллага уг хуулийг өөр өөрөөр ойлгодог байж болохгүй. Ойлголтын зөрүүнд улс төрийн намууд чирэгдэнэ. Тиймээс ойлголтоо нэгтгэж, мөрдөх журмаа тодорхой болгох нь чухал” гэсэн байна. 
2024-02-07

“Чингис хаан” нисэх буудлын дэргэд шуудан ялган боловсруулах төв нээлээ

Тус компани саяхныг хүртэл төв салбартаа олон улсын шуудан хүлээн авч, үүнтэй холбоотой үйлчилгээнүүдийг үзүүлдэг байсан бол өчигдрөөс ийнхүү дэлхий нийтийн жишгээр албан ёсны төвд, нисэх буудалд тулгуурлан үйл ажиллагаа явуулах боломж бүрджээ. Үүнийг дагаад үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах ач холбогдолтойг эл компанийн Улс хоорондын шуудангийн газрын мэргэжилтэн хэллээ. Ялган боловсруулах төв нь жилд дунджаар гурван сая орчим шуудан, илгээмжийг экспортолж, импортлох хүчин чадалтай аж. 
2024-02-07

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах урт хугацааны үзэл баримтлалын зураглал боловсруулна

Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах урт хугацааны үзэл баримтлал, бодлогын баримт бичгийн замын зураглал боловсруулах” төслийн нээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад яамд, байгууллагуудтай хамтран 2050 Патвейс платформ, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.
2024-02-07

 ШУТС-гаас 1.8 тэрбум төгрөг үр ашиггүй зарцуулсныг аудитын байгууллага тогтоолоо

Үндэсний аудитын газраас “Төрөөс шинжлэх ухаан, технологийн салбарын талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, үр нөлөө” гэсэн гүйцэтгэлийн аудитын тайланд “Шинжлэх ухаан, технологийн салбарын нэгдсэн удирдлага, зохицуулалт хангалтгүй, инновац, технологи шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих дэд бүтэц бүрдээгүй, бодлого, хүний нөөц тогтворгүй, дотоод хяналт үр нөлөөгүй байна” хэмээн дүгнэжээ. Энэ удаа зөвхөн ШУТС-тай холбоотой, хууль зөрчсөн, бусдад давуу байдал олгосон, шинжлэх ухаанаар далимдуулж мөнгө завшсан үйлдлүүдийг нь хүргэе. 
2024-02-07

ТАНИЛЦ: Баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь

Цагаан сарын баярын өдрүүдэд Монгол Улсын хилийн боомтуудын ажиллах болон түр хаах цагийн хуваарийг Гаалийн ерөнхий газраас танилцуулжээ. 
2024-02-07