Олон улсын хэмжээнд "Ховордож болзошгүй", бүс нутгийн хэмжээнд "Устаж болзошгүй" хэмээн үнэлэгдсэн Зэрлэг гахайг Хөвсгөл аймгийн Рашаант сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн М.Билэгдэмбэрэлийн санаачилгаар Архангай аймгийн Эрдэнэбулган " Булган хайрхан баян сүрэг хоршоо"- ноос 2 настай эр бодон 1 ширхэг, 2 настай мэгж 2 ширхэг, 1 настай эм тоорой 1 ширхэг, 5 сартай эр тоорой 2 ширхэг нийт 5 ширхэг зэрлэг гахайг 2023 оны 8 сард Рашаант сумын Дулаанхаан ууланд нутагшуулаад байна. Уг ажлыг Талын ус багийн Дулаанхаан нөхөрлөлтэй хамтран хийж байна.
Байгальд дасан зохицуулах, ая тухтай өвөлжүүлэх зорилгоор дулаан хашаа, саравчийг Дулаан хаан нөхөрлөл, Рашаант сумын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн хамт олон барьж өгсөн аж.
Зэрлэг гахайн идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 10 шуудай улаан буудайг хүлээлгэн өглөө. 2024 оны 02 дугаар сарын 5-ы өдрийн байдлаар 1 мэгж 6 тоорой гаргасан тарга хүч сайн өсөн бойжиж байна.