ҮСХ, Дэлхийн банк хамтран Монгол Улсын "Ядуурлын түвшин - 2022" судалгааг гаргажээ. "Ядуурлын үндсэн үзүүлэлт тооцох аргачлал" илтгэлийг Дэлхийн банкны Ядуурал, тэгш байдал хариуцсан эдийн засагч Лидиа Ким, “Монгол Улсын ядуурлын түвшин - 2022 онд" илтгэлийг ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэг танилцууллаа. Ядуурлын түвшинг аж байдлын үзүүлэлт, ядуурлын шугам, ядуурлын хэмжигдэхүүнээр тодорхойлдог. Энэхүү судалгаагаар ядуурлын түвшин 27.1 хувьтай гарч, 914 мянган хүн ядуу амьдарч байна. Эдгээр иргэний 57 хувь буюу 512 мянган хүн нийслэлд амьдардаг байна. Мөн баруун, зүүн, хангай бүсэд ядуурлын шугамаас доогуур иргэд түгээмэл. Ядуурлын түвшинээс доогуур амьдарч байгаа иргэдийн насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ 200 мянган төгрөг. Харин ядуурлын түвшинээс дээгүүр амьдарч буй насанд хүрсэн нэг хүний хэрэглээ 1.2 сая төгрөг байна. Энэ нь 2.4 дахин өндөр үзүүлэлт юм.
2010-2022 онд хүн амын амьжиргааны түвшин эрс өөрчлөгдсөн. Үйлчилгээний хүртээмж сайжирсан ч хүнсний хэрэглээ хангалттай хэмжээнд хүрээгүй. Дунджаар өрхийн нийт хэрэглээний 70 хувь хүнсний бус хэрэглээнд зарцуулагдаж байна. Тиймээс Монгол Улс дээрх үзүүлэлтээр харьцангуй бага оноо авчээ.