Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Ноёд групп”-ийн захирал Г.Буяндоржийг 40 сая төгрөгөөр торгосон ялыг хэвээр үлдээлээ

“Ноёд” групп, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Д.Батжаргал, “Скай тауэр Энхбуян” компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Ууганбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ы иргэн, “Ахон” компанийн захирал Э.Хурцаа нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцжээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн өнгөрсөн оны есдүгээр сарын 29-ний шийтгэх тогтоолыг Б.Буяндорж, Д.Батжаргал болон тэдний өмгөөлөгч нар эсэргүүцэн давж заалдах гомдол гаргасан аж. 
2024-02-16

Бали арлыг зорих жуулчид 10 ам.долларын хураамж төлнө

Бүгд Найрамдах Индонез Улсын Бали арлыг зорих гадны жуулчдаас 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 150 000 индонез рупий буюу 10 орчим ам.долларын аялалын жуулчлалын хураамж буюу “The International Tourist Levy”-ийг авах шийдвэрийг тус арлын захиргаанаас гаргасан байна.
2024-02-16

Ихэнх нутгаар шуурч, эрс хүйтэрнэ

Хоёрдугаар сарын 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
2024-02-16

Дубай хотноо үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг сайтар шалгахыг анхаарууллаа

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо үйл ажиллагаа явуулдаг тус улсын болон гуравдагч орны аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүстэй тохиролцож, зарим үед төлбөрийн тодорхой хувийг эсхүл бүтнээр нь урьдчилж шилжүүлснээс болж хохирох тохиолдол гарч байна.
2024-02-15

Барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгосон албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ

Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын ажил эхлэхээс өмнө холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн барилгын ажлын зөвшөөрлийг авахаар заасан
2024-02-15

Нэгдүгээр сард 7863 гадаад иргэн оршин суух үнэмлэх авчээ

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард 2699 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 737 гадаадын иргэнд виз, 31 улсын 3495 иргэнд цахим виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 1773 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 5987 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна. Түүнчлэн цахим үйлчилгээний нэгдсэн системээр 4012 иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 16 781 иргэнд үйлчилгээ үзүүллээ.
2024-02-15

Вьетнам руу гуравдугаар сарын 7-ноос визгүй зорчино

Вьетнам руу Монгол Улсын иргэд 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломж бүрдэх юм.
2024-02-15

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг эхлүүлэв

Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар хуульчилсан. Үүний дагуу энэ онд дөрвөн удаа шалгалт авах хуваарь гаргажээ. Хуваарь ёсоор2024 оны эхний улирлын шалгалтын цахим бүртгэлийг өчигдрөөс эхлүүллээ. Энэ сарын 29-ний 09.00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан бүртгэлийг үргэлжүүлэх нь
2024-02-15

25-34 насны эрэгтэйчүүдийн 52.7, эмэгтэйчүүдийн 41.4 хувь нь гэрлээгүй

Гэгээн хайрын буюу олны нэрлэж заншсанаар Валентины өдөр өчигдөр тохиолоо. Уг өдрийг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооноос гэрлэлттэй холбоотой тоон мэдээллийг танилцуулсан юм. Хүн ам, өрхийн мэдээллийн санд бүртгэснээр Гэгээн хайрын өдөр буюу хоёрдугаар сарын 14-нд төрсөн 9866 хүн манай улсад бий аж. Түүнчлэн Валентин нэртэй гурван хүн байгаа гэнэ
2024-02-15

Дээрмийн хэрэгт холбогдсон эмэгтэйг “Шувуу” ажиллагаагаар хүлээн авав

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд эрүүгийн хэрэгт холбогдоод эрэн сурвалжлагдаж байсан хүмүүсийн байгаа газрыг тогтоон эх оронд нь шилжүүлэн авчирч буйбилээ. Хамгийн сүүлд энэ сарын 13-нд Туркээс шилжүүлэн авч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийнхэн мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж байна
2024-02-15

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг хоёрдугаар сарын 26-аас бүртгэнэ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд дөрвөн өдөр бүртгэнэ.
2024-02-15

Баянгол дүүрэгт байрладаг дэлгүүрт гал гарлаа

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, 32 дугаар байрны автобусны буудлын хажуугийн дэлгүүрт өчигдөр гал гарлаа. Энэ талаарх дуудлагыг онцгой байдлын байгууллагынхан 16.04 цагт хүлээн авсан байна. Өчигдөр 18.40 цагийн байдлаар манай сонины дугаар шилжих мөчид галыг бүрэн унтраагүй байлаа
2024-02-15

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

2024 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар хоёрдугаар сарын 15-ны 09:00 цагт эхэллээ.
2024-02-15

Эрлийн ажиллагаа үргэлжилж байна

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Дундговь аймгийн Онцгой байдлын газар эрэн хайх аврах ажиллагааны нэг дуудлага хүлээн авчээ. Сураггүй алга болсон 2 иргэнийг Говь-Угтаал, Баянжаргалан, Дэрэн, Гурвансайхан сумын мэргэжлийн анги болон Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн долоон ажлын хэсэг 11 автомашин 48 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
2024-02-15

Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна

Цаг уурын байгууллага зудын эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, өвөлжилтийн нөхцөл байдлыг танилцуулсаар буй. Үүнтэй зэрэгцээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж, эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслөөс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг аймгуудын цаг агаар, өвөлжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээг цувралаар танилцуулж, малчдад зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна
2024-02-15

АТГ: 241 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 2 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 525 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 284 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 241 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
2024-02-15

АНЭУ-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагаа эхэлж байна

Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал болон АНЭУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд Абдулла Аль-Гергави нар хоёр улсын засгийн газар хоорондын хамтын ажиллагаа албан ёсоор эхэлж байгааг зарлалаа.
2024-02-15

Бөхөн хамгааллын олон улсын хуралд оролцов

Узбекистан Улсын Самарканд хотод болсон Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 14 дүгээр бага хурлын (CMS COP14) үеэр Бөхөн хамгааллын салбар хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг, Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн захирал Жастин Шанти, ахлах судлаач Б.Бүүвэйбаатар, судлаач С.Болорцэцэг болон бусад судлаачид оролцлоо.
2024-02-15