Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагджээ

Манай улс 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг орон даяар зохион байгуулсан. Зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт ирлүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог одоо ч үргэлжлүүлж буй юм.
2024-11-20

Шилдгүүдэд гарааны тэтгэлэг олгож, төсөл хэрэгжүүлэх эрх олгов

МУИС залуу эрдэмтэн судлаачид, багш, оюутнуудынхаа судалгааны ажлыг дэмжих, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой “Багш оюутны стартап-2024” буюу “NUM Startup” хөтөлбөрийнхөө албан ёсны шалгаруулалтыг Багш оюутны хөгжлийн төвд  амралтын өдрүүдэд зохион байгуулжээ. 
2024-11-20

БНХАУ-даа авлигын хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан хүнийг албадан буцаав

БНХАУ-ын иргэн Бао Веншаныг Гадаадын иргэн харьяатын газрын ажилтнууд, цагдаагийнхан хамтран баривчилж, энэ сарын 16-нд албадан нутаг буцаалаа. Ингэхдээ түүнийг Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Монгол Улсад дахин орж ирэхгүй байхаар шийдвэрлэж, өмнөд хөршийн хууль сахиулах байгууллагынханд хүлээлгэн өгчээ.
2024-11-20

“Степпе монстерс”-ынхон лигийг тэргүүлж эхэллээ

Монголын хоккейн холбооны 2024-2025 оны лигийн АШТ Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хорооны мөсөн талбайд үргэлжилж байна. II тойргийн дөрөв дэх өдрийн тэмцээнд “Степпе монстерс”-ынхон Дархан-Уул аймгийн “Шарын гол” багийг 9:5-аар илүүрхэв. Тэд ийнхүү тойргийн дөрөв дэх ялалтаа байгуулснаар 12 оноогоор лигийг тэргүүлж эхэллээ.
2024-11-19

Монголын дотуур байрнууд оромж шиг, гадаадын сургуулиудынх “ордон” мэт байна

Их, дээд сургуулийн үйл ажиллагаанд тавих шаардлагад оюутны дотуур байрны тухай тэр бүр дурдаад байдаггүй. Орон нутгаас ирсэн оюутнууд сургуулийнхаа дотуур байрыг сонгож, суух нь элбэг. Гэтэл тэдгээр байрны хүртээмж тааруу, эрүүл ахуйн чанарын шаардлага хангадаггүй зэргээр олон нийт шүүмжилдэг.
2024-11-19

ЭЭХХЗГ-ын дарга асан Д.Нарантуяагийн гэм буруутай, эсэхийг дэнслэх хурлыг хойшлуулав

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-ын даргаар ажиллаж байсан Д.Нарантуяа нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товлоод байсан боловч хойшлууллаа. Уг хэрэгт холбогдсон гурван шүүгдэгчийн өмгөөлөгч нар хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, шүүгч Д.Дарьсүрэн, Э.Чанцалням нар хүлээн авч арванхоёрдугаар сарын 10-ны 09.00 цагт хийх захирамж гаргасан байна.
2024-11-19

Дэлхийн хүүхдийн өдөрт зориулсан хандивын арга хэмжээ зохион байгуулна

Дэлхийн хүүхдийн өдөр маргааш тохионо. Уг өдөрт зориулан НҮБ-ын Хүүхдийн сангаас хандивын гала арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Хүүхдийн хөгжлийн хамгийн чухал үе нь бага нас.
2024-11-19

Б.Дүвжид, Т.Сайфолла нар ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртжээ

Бүгд найрамдах Исланд улсад зохион байгуулсан, хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад Монголын зургаан тамирчин өрсөлдлөө. Тэднээс эрэгтэйчүүдийн 83 кг-ын жинд Б.Дүвжид суултын төрөлд 347.5 кг-ыг өргөж хүрэл медаль хүртэв.
2024-11-19

Ховд аймгийн 10 мянга гаруй иргэний санал, хүсэлтийг уламжлахаар ирсэн гэв

“Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос “Эрдэс баялгийн салбар дахь алдаа завхрал-Халзан бүрэгтэйн асуудал” сэдвээр өчигдөр мэдээлэл өглөө.
2024-11-19

ШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр Б.Авид, Ц.Цэрэндорж нарыг сонгожээ

ШУА-ийн ээлжит их чуулган өнгөрсөн сард болж, тус байгууллагын ерөнхийлөгчөөр Одон орон, геофизизийн хүрээлэнгийн захирал асан, академич С.Дэмбэрэлийг сонгосон билээ.
2024-11-19

Сул хараатай иргэдэд зориулсан төв үүдээ нээлээ

АШУҮИС-ийн төв эмнэлэгт сул хараатай иргэдэд зориулсан төвийг өчигдөр нээв. Австралийн Засгийн газрын “Бичил тусламж” хөтөлбөрийн хүрээнд тус төвийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тохижуулжээ. ДЭМБ-ын мэдээлснээр рефракцын гажиг (шилээр засах боломжтой)-ийг оролцуулбал дэлхий нийтэд харааны бэрхшээлтэй 2.2 тэрбум гаруй хүн амьдарч байна.
2024-11-19

Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гал гарч, ашиглалтад оруулах хугацаа нь хойшиллоо

Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг өнгөрсөн аравдугаар сарын 5-нд буюу орон нутгийн ээлжит Сонгуулийн өмнө сүр дуулиантай нээсэн. Гэвч нээснээс нь хойш дөнгөж нэг сар гаруйхны хугацаа өнгөрч байхад осол гарч, төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх хугацаагаа хойшлуулахад хүрснийг тус станцынхан мэдэгдэв.
2024-11-19

Манай улсын шувуу судлаачдын бүтээлийг шилдгээр шалгаруулав

Азийн шувуу судлалын II хуралд манай орны судлаачид амжилттай оролцож, онцлох, шилдэг Судалгааны бүтээлийн эзнээр шалгарчээ. Эл хурлын үеэр 39 орны 530 гаруй судлаач шувууны судалгаа, хамгааллын ажилтай холбоотой илтгэл хэлэлцүүлж, тайлан, мэдээлэл танилцуулсан байна.
2024-11-19

ХНХЯ-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандахыг яллагдагчаар татжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв (ХНХҮТ)-ийн дарга Д.Баярмандахыг яллагдагчаар татах тогтоол прокурорын байгууллагаас баталж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
2024-11-19

Ихэнх нутгаар хүйтэрч, шуурна

19-22-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах боловч 23-наас нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байна.
2024-11-19

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хөгжилд хөшүүрэг болсон төслүүд

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой уг төслийн хүрээнд хохирогчдыг түр хамгаалах байр тавыг барьсан аж. Мөн энэ төрлийн хүчирхийллийг даван туулагч 150 эмэгтэйд “Эмэгтэйчүүдийн эдийн засгийг чадавхжуулах” хөтөлбөрөөр дамжуулан амьжиргаа залгуулах тоног төхөөрөмж өгч, ур чадвар олгох сургалтад хамруулсан байна. Эдгээрийн нэг болох Сэлэнгэ аймгийн түр хамгаалах байртай танилцлаа.
2024-11-18

Өмнөговьд амьтан хамгааллын жишиг төв байгуулна

Өмнөговьд амьтан хамгааллын жишиг төв байгуулна
2024-11-18

Онц чухал мэдээлэл хадгалдаг байгууллагуудыг кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болгоно гэв

“Интермед” эмнэлгийн цахим сан халдлагад өртсөн асуудлаар болон кибер аюулгүй байдлыг хамгаалах, ийм гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү мэдээлэл хийв. Тэрбээр “Засгийн газрын өнгөрсөн баасан гаргийн хуралдаанаар цахим халдлагатай холбоотой асуудлыг хэлэлцэж, цөөнгүй шийдвэр гаргалаа.
2024-11-18