ШУА-ийн ээлжит их чуулган өнгөрсөн сард болж, тус байгууллагын ерөнхийлөгчөөр Одон орон, геофизизийн хүрээлэнгийн захирал асан, академич С.Дэмбэрэлийг сонгосон билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болсон ээлжит их чуулганаар ШУА-ийн дэд ерөнхийлөгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэргүүлэгч гишүүдийг сонгожээ. ШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр химийн шинжлэх ухааны доктор, академич Б.Авид, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Цэрэндорж нарыг, эрдэмтэн нарийн бичгийн даргаар философийн шинжлэх ухааны доктор, профессор Ш.Ариунаа нарыг сонгосон аж. Тэргүүлэгч гишүүнээр 17 хүнийг батламжилсны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нар багтав.
Ж.Сувд