Б.Тулга: Боомтын менежментийг сайжруулах 5Э стратегийг хэрэгжүүлнэ
Боомтын сэргэлт үндэсний анхдугаар форумыг Монгол Улсын Засгийн газар, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа, Гадаад Харилцааны Яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, МҮХАҮТанхим хамтран Улаанбаатар хотноо 2024 оны гуравдугаар сарын 25-26 ны өдрүүдэд зохион байгууллаа.
2024-03-26
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын инженерийн гэм буруутай, эсэхийг дэнслүүлнэ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн хамгаалах хэрэгсэл хариуцсан инженер Т.Эрдэнэмөнхөд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлджээ. Түүний гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногт шилжүүлээд байна.
2024-03-26
12 дугаар сургуулийн барилгыг ирэх сард ашиглалтад оруулна
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрладаг, нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургуулийн барилгыг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Тус сургуулийн барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр 2021 оны арваннэгдүгээр сард нураасан юм. Гэсэн ч төсөв хангалтгүйн улмаас барих хугацаа нь хойшилсоор 2022 онд эхлүүлсэн байна
2024-03-26
Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа
1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг.
2024-03-26
Эрт илрүүлэгт иргэд хоёр жилд нэг удаа хамрагдах боломжтой
Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2022 оны тавдугаар сарын 1-нээс иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулж эхэлсэн. Удахгүй хоёр жилийнхээ ойтой золгох уг арга хэмжээг үргэлжлүүлэх үү, эсвэл зогсох уу гэдгийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуягаас тодрууллаа
2024-03-26
Шинэ зүтгүүр туршилтын анхны аяллаа эхлүүллээ
Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн хоёр зүтгүүр энэ сарын 7-нд Монгол Улсад ирсэн.
2024-03-26
Багш бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Финланд улстай хамтарна
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан Финланд Улсад албан ёсны айлчлал хийж байна. Өнөөдөр тус улсын Боловсрол, соёлын яамны Байнгын төрийн нарийн бичгийн дарга (дэд сайд) Анита Лехикойнентэй уулзаж, Финланд болон Монгол Улсын боловсролын шинэчлэлийн асуудлаар харилцан санал солилцлоо.
2024-03-26
Түймрийн эрсдэлтэй үе эхэлснийг анхаарууллаа
Гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10 хүртэлх хугацааг хуурайшилтын өндөр эрсдэлтэй, түймрийн аюултай үе гэж үздэг. Энэ үед цаг агаар дулаарснаас үүдэлтэйгээр хөрс хуурайшиж, ой, хээрийн түймэр дэгдэх байгалийн нөхцөл бүрддэг юм. Мөн хотын ногоон бүстэй ойр, хашаандаа өвс, ургамалтай, гэр хорооллын айлуудад ч үүнтэй холбоотойгоор ахуйн хүрээний түймэр гарах эрсдэл нэмэгддэг билээ. Тиймээс нийслэлийн Байгаль орчны болон Онцгой байдлын байгууллагаас түймрийн аюултай үед хариуцлагагүй, хайнга үйлдэл хийхгүй байхыг иргэдэд анхааруулав.
2024-03-26
Дорнодын Гаалийн газрын дарга асан Б.Винтовын авлигын өөр нэг хэргийг шалгаж дуусав
Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байсан Б.Винтовт холбогдох нэг хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн мөрдөн байцаалт явуулж дуусгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад хүргүүлжээ. Тэрбээр өмнө нь албан тушаалаа ашиглан “Алтай групп” ХХК-ийн 50 тн улаан буудайг зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдож байсан юм. Уг хэрэгт нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс төрийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял оноосон. Гэвч Улсын дээд шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болж байсан билээ.
2024-03-26
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Г.Гэрэл томилогджээ
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтанд орсон 10 нэр дэвшигчээс 1, 2 дугаар шатанд хамгийн өндөр оноогоор "Өглөө" хөтөлбөрийн хөтлөгч, нэвтрүүлэгч Г.Гэрэл шалгарч, ерөнхий захирлаар томилогджээ. Тэрбээр тус телевизийн Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн дарга, цаашлаад дэд захирлын албан тушаалын хашиж байжээ.
2024-03-26