МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтанд орсон 10 нэр дэвшигчээс 1, 2 дугаар шатанд хамгийн өндөр оноогоор "Өглөө" хөтөлбөрийн хөтлөгч, нэвтрүүлэгч Г.Гэрэл шалгарч, ерөнхий захирлаар томилогджээ. Тэрбээр тус телевизийн Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн дарга, цаашлаад дэд захирлын албан тушаалын хашиж байжээ.
Нэр дэвшигчдэд сүүлийн хоёр жилд улс төрийн нам, түүний харьяа байгууллагад орон тооны ажил, албан тушаал эрхэлж байгаагүй, бусад радио, телевизэд хөрөнгө оруулагч, эсхүл сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулагч бус байх зэрэг шаардлагыг тавьсан аж.