Казахстан, Киргизстаны иргэд манай улсад мөнгө угааж, цагдаагийн алба хаагчийг эсэргүүцжээ
Удаа дараа ингэж гүйлгээ хийснээр 177.8 сая төгрөгийн хохирол иргэдэд учруулсан бөгөөд түүнийхээ эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор үнэт эдлэл, гар утас, таблет зэрэг эд зүйлс худалдан авдаг гэнэ. Тэдгээрийгээ бусдад дахин худалдаж мөнгө угаасан гэж буруутгагдаж буй юм. Түүнчлэн тэдний үйлдлийг илрүүлэн шалгаж байсан цагдаагийн албан хаагчийн гарыг хазаж гэмтээсэн байна. Прокуророос Казахстан, Киргизстаны иргэдэд Эрүүгийн хуулийн 17.1-2.3-ын эд зүйл хулгайлсан, 18.6-1-ийн мөнгө угаасан, 23.1- 1-ийн хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.
2024-04-04
Монгол айргаар гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дэлхийн зах зээлд нэвтрүүлэв
Японы “Bold bio technology” компанийнхан монгол айргаар гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дэлхийн зах зээлд нэвтрүүлжээ. Тус компанийнхан айргаас үүдэл эс гарган авах судалгааг амжилттай хийсэн байна. Судалгааныхаа үр дүнд гарган авсан үүдэл эсийг найрлагад нь багтаасан “Airag exosome” нэртэй, чийгшүүлэгч үйлчилгээтэй тос бүтээж, өдгөө “Amazon”-оор борлуулж буй аж. Энэхүү бүтээгдэхүүн нь чийгшүүлэх үйлчилгээтэйгээс гадна харшил намдаах, шарх эдгээх “шидтэй” гэнэ. Манай улсаас “Хөх үүр агро” компанийнхан айргийг нь нийлүүлэх аж. Одоогоор 500 тн айраг нийлүүлэхээр гэрээ байгуулснаа “Хөх үүр агро” компанийнхан мэдээлсэн. Уг компани нь Булган аймгийн Могод, Сайхан зэрэг айргаараа алдартай сумаас бүтээгдэхүүнээ авдаг юм байна.
2024-04-04
Үерийн эрсдэлтэй 18 бүсэд ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барина
“Улаанбаатар хотын есөн дүүргийн үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах, хүн амыг авран хамгаалах чиг үүрэгтэй албадын чадавхыг бэхжүүлэх” төслийг НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлэхээр болжээ. Уг төсөл нь Япон Улсын Засгийн газрын 1.8 сая ам.долларын санхүүжилттэй юм байна. Улаанбаатар хот дахь үерийн гамшигт өртөж болзошгүй бүсүүдэд оршин суугаа айл өрх, хүн ам, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усны эх үүсвэртэй болгох нь эл төслийн зорилго аж.
2024-04-04
Эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай хүний тоо 1000 давжээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, “Мөнхөд цохилох зүрх” ТББ хамтран “Донор танд баярлалаа” талархлын өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа. Тодруулбал, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний тусламжтайгаар амь аврагдсан иргэд, тэдний гэр бүлийнхэн нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, донорууд, ар гэрийнхэнд талархал илэрхийлэн, эл өдрийг цаашид тогтмол тэмдэглэхээр болжээ. Манай улс 2018 онд Донорын тухай хуулийг шинэчлэн баталснаар амьгүй донор илрүүлэх тохиолдол нэмэгдсэн гэнэ.
2024-04-04
“Рапид харш” хотхоны 2800 өрхийн хэрэглээний усыг гурав хоног хязгаарлалаа
Ус, дулааны төлбөрөө хугацаанд нь төлдөггүй хариуцлагагүй зарим айлаас болж “Рапид харш” хотхоны бүх өрх хэрэглээгээ хязгаарлуулж, хохирч буй талаар оршин суугчид нь мэдээллээ. Тус хотхонд амьдардаг нэгэн иргэн “Манай хорооллыг хариуцаж буй “Цэнгэлдэх ОСНААК” ХХК ус, дулааны төлбөрөө төлсөн, төлөөгүй бүх айлын хэрэглээг гурав хоног хязгаарласан. Зарим орон сууцын конторынхон зөвхөн төлбөрөө төлөөгүй өрхийн хэрэглээг хязгаарладаг. Гэтэл манай байрыг хариуцсан компани хариуцлагагүй айлуудыг хашраах гэхдээ хоморгод нь биднийг хохироож байна” гэв.
2024-04-04
Эмч Б.Дугархүүг яллагдагчаар тооцон хилээр гарахыг нь хязгаарлажээ
Уг саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 26-нд хэлэлцээд Б.Дугархүүг эд хөрөнгө завшсан хэрэгт яллагдагчаар тооцож, хилээр гарах эрхийг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус шүүхийн эх сурвалжууд мэдээллээ. Тэрбээр дээрх компаниараа дамжуулж Эрүүл мэндийг дэмжих сантай эрүүл мэндийн боловсрол олгох 12 төрлийн нэвтрүүлэг бэлтгэх гэрээ байгуулж ямар нэгэн ажил гүйцэтгэлгүйгээр 278 сая төгрөгийн санхүүжилт авч ашигласан хэрэгт холбогдсон юм. ЭМЯ-ныхан сайд С.Энхболдынхоо өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Б.Дугархүүгийн компанид давуу байдал олгож, уг мөнгийг шилжүүлсэн гэдэг.
2024-04-04
Арай ч дээ: Технологийн алдаанаас болж Дархан-Уул чиглэлийнзам эвдэрсэн гэв
Мөн Төв аймгийн Баянчандмань сумын Замын цагдаагийн тасгийнхан эвдэрсэн замыг тойруулан тэмдэг, тэмдэглэгээ тавьж, зорчих хэсгийг аюулгүй болгожээ. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар “Ус зайлуулах хоолойн нэг талын хэсэг шар усны үерт автжээ. Гүүрний болон ус зайлуулах хоолойн хоёр талд суулт өгөх тохиолдол их байдаг. Нягтаршуулалт муу хийснээс буюу технологийн алдаа гаргаснаас зам цөмөрсөн гэж урьдчилсан байдлаар дүгнэж байгаа. Улсын комисс хүлээж аваагүй байхад аливаа эвдрэл, гэмтэл үүсвэл гүйцэтгэгч компани бүрэн хариуцах үүрэгтэй. Зам, тээврийн хөгжлийн төвийнхөн далангийн шорооноос нягтаршлын дээж авч шинжилнэ” гэв.
2024-04-04
ЦЕГ: Нэр бүхий иргэд бүртгэлгүй дугаар худалдан борлуулж байжээ
Энэ оны 03 дугаар сарын 27-ны өдөр цахим орчинд ... иргэний фейсбүүк хаягаас “...Дугаарын ченж хийдэг нэр бүхий иргэд дураараа бүртгэлгүй дугаар зарах нь багадаад, фейсбүүк орчинд залилан хийдэг болсон байна. Дээрх гэмт этгээдүүдэд байнга бүртгэлгүй, эзэмшигч нь тодорхойгүй дугаар өгч, тодорхой ашиг авдаг хүмүүс байдаг юм байна...” гэх мэдээлэл иржээ.
2024-04-04
Б.Бат-Өлзий: Малын сэг зэм дээр улстөржилт хэрэггүй
Дорнод аймгийн Матад сум, Эрдэнэбадрах баг, 19 дүгээр талбайн урд хоёр газарт устгалын цэг байгуулан 154 бод, 240 бог зээр 65 сэг зэмийг бөөгнүүлэх ажил хийгдэж байна. Цаашид сумын баг тус бүрд устгалын цэг үүсгэн сэг зэмийг бөөгнүүлэн цэвэрлэж халдваргүйжүүлэх ажил хийгдэж байгаа аж.
2024-04-03
ОХУ-ын иргэдийн 66 хувь нь үнэн алдартны шашин шүтдэг
Монголын Эзэнт гүрний үед Үнэн Алдартны шашны дэлгэрч, эрчимжсээр өнөөгийн Орос улсын соёл иргэншлийн үндэс суурийг тавьсан гэж үздэг. Оросын түүхэн дэх хоёр дахь гэгээн ширээт нь Чингис хааны жич, Бат, Бэрх хаадын үеэл хүү Даир Кайдагул буюу гэгээн Ордын Петр юм байна.
2024-04-03
СУИС-д ХЭҮК-оос хяналт шалгалт хийжээ
СУИС-д гарч байсан дээрэлхэлтийн талаар Khandma Khandma хэмээх фэйсбүүк хаягнаас шүгэл үлээлээ. Тодруулбал, жүжигчин Т.Бадамжав, Б.Мишээл, Б.Номин нар СУИС-д суралцаж байхдаа доод курсын охидуудыг зодож дээрэлхдэг, нэг охины хамрыг нь хугартал цохиж, зоддог байсан бөгөөд 100 төгрөг өгөөд дарс, зайрмаг авч ир гэх зэргээр дарамталдаг байсан аж. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд ХЭҮК хяналт шалгалт хийжээ.
2024-04-03
Амралтын өдөр зохион байгуулдаг бүх үйл ажиллагаа ажилтнуудад таагүй санагддаг
Хүний нөөцийн “Эйч Ар консалтинг фирм” компанийнхан фэйсбүүк дэх хуудсаараа дамжуулан иргэдээс нэгэн бичил судалгаа авсан нь тун сонирхолтой үр дүн харуулсан байна. Тус компанийнхан “Байгууллагаас зохион байгуулдаг ямар үйл ажиллагаа таагүй санагддаг вэ” гэсэн ганцхан асуултыг иргэдэд тавьжээ. Уг асуултад 2108 хүн хариулсан аж. Оролцогчдын өгсөн хариултыг нэгтгэн дүгнээд, дараах таван үйл ажиллагаанд ажилтнууд таагүй ханддаг гэсэн “онош” тогтоосон гэнэ.
2024-04-03
Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтыг 129 иргэн төгсөж, ажилдаа оржээ
Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарын хүрэлцээг нэмэгдүүлж, ажлын орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор В, С ангиллын жолооны эрхтэй иргэдийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэ төлбөргүй хамруулахаар болсон.
2024-04-03
Зургаан аймгийн 17 суманд цагаан зудтай байна
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд Сүхбаатарын Түмэнцогтод цасны нягт 0.36 г/см3 мөсөн (төмөр) зудын, 6 аймгийн 17 суманд цагаан зудын, 7 аймгийн 13 сум, нийслэлийн 1 дүүрэг цагаанаар зудархуу байна.
2024-04-03
Нуурын эрэгт боогдсоноос болж олон тооны сугас, хадран үхсэн гэв
Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч, мэргэжилтэн, судлаачаас бүрдсэн зургаан хүнтэй баг тухайн газарт ажиллаад, загаснууд гаднын ямар нэг нөлөөгүй, хүчилтөрөгчийн дутагдалд орж үхсэн гэж дүгнэлээ. Гол, нуур хөлдөх, гэсэх үед ийм явдал тохиох нь бий. Гэхдээ ШУА-ийн Биологийн хүрээлэнд нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр дээж авсан. Одоо үхсэн загаснуудыг нуураас гаргах, устгах, ойр орчмыг нь ариутгах ажлыг зохион байгуулж байна. Хорогдсон загаснуудын 90 орчим хувь нь Алтайн сугас, үлдсэн нь хадран байсан” гэв.
2024-04-03