Дорнод аймгийн Матад сум, Эрдэнэбадрах баг, 19 дүгээр талбайн урд хоёр газарт устгалын цэг байгуулан 154 бод, 240 бог зээр 65 сэг зэмийг бөөгнүүлэх ажил хийгдэж байна. Цаашид сумын баг тус бүрд устгалын цэг үүсгэн сэг зэмийг бөөгнүүлэн цэвэрлэж халдваргүйжүүлэх ажил хийгдэж байгаа аж.
БОАЖЯ-наас хэрэгжүүлж байгаа тус ажлыг цахим орчинд улс төржүүллээ хэмээн шүүмжилт байгаа юм. Уг асуудалд салбарын сайд хариулт өгчээ. Тэрбээр "Хамжихгүй бол амжихгүй сэг зэм устгах аян өрнөж байна. Сэг зэм дээр улстөржилт хэрэггүй. Сэг зэмийн устгалыг хийхгүй бол дараа гарах муу үр дагавар их" гэв.