СУИС-д гарч байсан дээрэлхэлтийн талаар Khandma Khandma хэмээх фэйсбүүк хаягнаас шүгэл үлээлээ. Тодруулбал, жүжигчин Т.Бадамжав, Б.Мишээл, Б.Номин нар СУИС-д суралцаж байхдаа доод курсын охидуудыг зодож дээрэлхдэг, нэг охины хамрыг нь хугартал цохиж, зоддог байсан бөгөөд 100 төгрөг өгөөд дарс, зайрмаг авч ир гэх зэргээр дарамталдаг байсан аж. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд ХЭҮК хяналт шалгалт хийжээ.
Тухайлбал,
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, 7.1 .10, 7.1.11, 18 дугаар зүйлийн 18.1 .1, 25 дугаар зүйлийн 25.1.6, 29 дугээр зуйлийн 29.6.4 дэх заалтыг үндэслэн тус сургуулийн суралцагчдын Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан сурч боловсрох эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд 2023 оны 05 дугаар сарын 25, 26, 29-ны өдрүүдэд шалгалтыг зохион байгуулсан.
Хяналт шалгалтыг тус сургуулийн багш, суралцагч, тэдний төлөөлөлтэй ганцаарчилсан ярилцлага хийх, санал, асуулга авах, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах, шаардлагатай баримт бичигт дүн шинжилгээ хийх зэрэг аргыг ашиглан явуулж, дараах шаардлагыг СУИС-д хүргүүлсэн.
- 2023 онд шинэчилэн найруулсан Боловсролын еренхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.6 дахь заалтад ”...хувь хуний нууцыг хадгалах, хамгаалах, суралцагчийг ялгаварлан гадуурхсан аливаа үйлдэл гаргахгүй байх, суралцах арга барилыг дэмжих”, 13 дугаар зуйлийн 13.2.7-д ” ..багшийн мэргэжлийн ёс зүйг чандлан сахиж, нэр төрийг эрхэмлэх' сургуулийн Удирдах зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан ”Соёл урлагийн их сургуулийн дүрэм”, захирлын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/162 дугаар тушаалаар батлагдсан ”Соёл урлагийн их сургуулийн багш ажилтны ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтийг хангах, туунд хяналт тавьж ажиллах;
- Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 11.5 дахь хэсэгт”.. Хяналт-шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн тухайн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжуулэх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон шаардлагатай бусад арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох байгууллага, албан тушаалтан хариуцан зохион байгуулна' гэж заасны дагуу холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэнд хийсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, үр дүнг тооцож ажиллах;
- Багш, ажилтны ёс зуй, харилцаа хандлагыг сайжруулах чиглэлээр холбогдох хууль тогтоомж болон дурэм журмыг сурталчлан таниулах, тогтмол талавлаж хэрэгжүүлэх, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, үр дунг тооцох, холбогдох хариу арга хэмжээг авч сайжруулах, зохих хариуцлага тооцох зэрэг арга замаар ахиц дэвшил гаргах, сургуулийн багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг салбарын хууль тогтоомж болон 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”-ийг жишиг болгон шинэчлэн боловсруулж баталж мөрдүүлэх;
- 2023 онд шинэчилэн найруулсан Боловсролын еренхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 .З дахь заалтад ”...тэгш хүртээмжтэй, ялгаварлан гадуурхахгүй, нээлттэй байх”, тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д ”...бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ялгаварлан гадуурхах, дарамтлах, доромжлох, нэр төр, алдар хүндийг нь гутаах үйлдэл гаргахгуй байх гэж тус тус заасан. Иймд сургуулийн суралцагчдын дунд аливаа хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа курс хоорондын дээрэлхэх, ялгаварлан гадуурхах зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үр дүнтэй арга хэмжээ авах, нийт суралцагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг сурталчлан таниулах болон нөлөөллийн олон төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хэвших;
- 2023 онд шинэчилэн найруулсан Боловсролын еренхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт ”... Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, номын сан, гал тогоо, биеийн тамирын заал, талбай, дотуур байр, усан хангамж, ариун цэврийн байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, стандарт, эрүүл ахуй, аюулгуй байдлын шаардлагыг хангасан байна” гэж заасны дагуу суралцагчдаас ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, үе шаттайгаар шийдвэрлэх тухай Комиссын зөвлөмжийг хүргүүлсэн.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зуйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү Зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнг, холбогдох нотлох баримтын хамт СУИС нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Комисст хариу ирүүлсэн.
Уг албан бичигт СУИС нь 2023-2024 оны хичээлийн жилийн зорилтыг “Боловсролын манлайлал, эерэг хандлагыг эрхэмлэх жил” болгон дэвшүүлэн ажиллаж байна. Тус хичээлийн жилийн зорилт хүрээнд бүтцийн сургууль, газар, нэгж бүр багш, ажилтан, оюутнуудад чиглэсэн үйл ажиллагаагаар дамжуулж хүний эрх, ёс зүйн харилцаа хандлагад эерэг нөлөөлөлд ахиц дэвшил гаргаж боловсрольн салбарт манлайлан ажиллахыг зорьж байгаа талаар дурдсан.
Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хурээнд СУИС-ийн захирлын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/240 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар ”Соёл, урлагийн их сургуулийн багш, ажилтны ёс зүйн дүрэм, Соёл урлагийн их сургуулийн суралцагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулах” ажлын хэсэг, хоёрдугаар хавсралтаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хяналт, шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг бууруулах, Комиссын гишүүний зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийг томилон ажиллуулжээ. Тухайлбал, энэ хугацаанд:
“Соёл, урлагийн их сургуулийн багш, ажилтны ёс зүйн дүрэм, Соёл урлагийн их сургуулийн суралцагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулах” ажлын хэсэг нь 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хуралдаж, “Багш ажилтны ёс зүйн дүрэм”-ийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээ, шаардлага, ёс зүйн хариуцлагын талаар болон ёс зүйн зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, өргөдөл гомдол шийдвэрлэлттэй холбоотой хэсгүүдийг боловсруулж бэлтгэх,
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хяналт, шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг бууруулах, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийн уулзалт 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулж, бүтцийн сургууль, СУИС-ийн захиргааны газар нэгжээс Хүний эрхийн Үндэсний Комиссын зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлэх ажлын саналыг нэгтгэн хэлэлцсэн.
Цаашид СУИС-ийн багш, ажилтан, оюутнуудад тогтмол хүний эрх, жендер, холбогдох хууль эрх зуйн сургалт сурталчилгаа, мэдээ мэдээллээр тогтмол хангаж, төлөвлөсөн үйл ажиллагааны хэрэгжилтэд бутцийн сургуулийн удирдлагууд хяналт тавьж хэрэгжилтийг хангаж ажиллахаар шийдвэрлэсэн талаар тус албан бичигт дурдаж, үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралтад хавсаргасан байна.