Хотын соёл хотын даргаас эхэлнэ
-Асуулт тавихаар загнуулчих юм. Бараг хоёр цаг загнууллаа. Бид сөрөг хүчний хувьд болохгүй асуудлуудыг л эсэргүүцсэнээс биш, зөвийг нь дэмжинэ. Гэтэл хотын дарга ялархаж, гомдож, уурлаж байна. Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хэдэн хувийг хэрэгжүүлсэн бэ. Таны мөрийн хөтөлбөрт агаарын бохирдлыг бууруулах заалт оруулсан уу?
-Та улстөржсөн зүйл ярьж байна. Би бүр илүү улстөржсөн хариулт өгье. Ах нь чам шиг хүний суудлыг булааж авах гэж явж байгаагүй. Би дандаа сайн ажиллаж, дэвшиж ирсэн. Сонгуулиар би царай алдаж явдаггүй.
2024-11-27
Цагаан зээрийн эзэмшил нутгийн хэмжээг 14-32 мянган ам км гэж тогтоожээ
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн биологичид, Сүхбаатар аймгийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэргэжилтнүүдтэй хамтран манай орны зүүн бүсэд цагаан зээрийн тархац нутгийн судалгаа хийж байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ.
2024-11-27
2024 оны тэргүүн шүлгийг өнөөдөр тодруулна
Оны шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом 42" наадам өнөөдөр болно. Улсын филармонийн концертын танхимд болох уг наадмыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах аж.
2024-11-26
Зам цэвэрлэгээнийхэн 22:00 цагаас эхлэн ажиллажээ
Халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж 112,2 тонн давс, 29 тонн бодис цацан авто замын нуухны цэвэрлэгээг техникээр гүйцэтгэж байна. Дүүргийн хэмжээнд 826 тонн давс, 1133 тонн бодисын нөөцтэй байна.
2024-11-26
Өвөр гүнт дэх хоёр давхар байшин шатсаныг унтраахаар ажиллаж байна
Өнөөдөр /2024.11.26/ 10:25 цагт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Өвөр гүнт явах зам дагуу байшин шатаж байна дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 10х8 хэмжээтэй 2 давхар мансардтай байшин шатаж, гал түймэр тархсан байсан.
2024-11-26
Чансааны оноо олгох тэмцээний аваргууд тодорчээ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Монголын сонгодог дартсын холбооноос “Target classic open-10” чансааны оноо олгох тэмцээн зохион байгууллаа. Энэ удаа эрэгтэйчүүдийн дан хосын төрөлд 53 хос өрсөлдсөнөөс спортын мастер Ө.Жаргалсайхан, Б.Давааням нар түрүүлж, шилдгээр тодров.
2024-11-25
Цэргийн төв эмнэлгийн эмч нарын хариу сөрөг гарсан гэв
Батлан хамгаалах яамны харьяанд үйл ажиллагаа явуулдаг Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан ДОХ-ын халдвартай иргэн нас барсан нь олон хүнд түгшүүр төрүүлээд буй. Тус эмнэлэгт эмчилгээ хийлгэж, бөөрний диализын аппаратад орж байсан иргэн нас нөгчиж, түүнийг ийм халдвартай гэдгийг мэдээгүй, задлан шинжилгээ хийсэн эмч нар, түүнтэй хамт уг аппаратанд цусаа шүүлгэж байсан иргэдэд ДОХ-ын халдвар тархсан байж болзошгүй хэмээн мэдээлж буй.
2024-11-25
“Санан тунхаглах ирээдүй” үзэсгэлэнг энэ сарын 30 хүртэл олны хүртээл болгох нь
“Санан тунхаглах ирээдүй” сэдэвт гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэнг Монголын үндэсний музейд нээлээ. Эл үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөг дахь 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиудын талаарх баримтуудыг орчин цагийн уран бүтээлчдийн гэрэл зургуудтай хослуулан дэлгэснээрээ онцлогтой гэнэ.
2024-11-25
Олон улсын 2000 гаруй шилдэг багшаас С.Агиймаа гуравдугаар байр эзлэв
Уг тэмцээн нь багш нарын боловсролын чанар, хичээл заах ур чадвар, сургалтад оруулж буй хувь нэмрийг үнэлэх зорилготой аж. Суралцагчдад үзүүлэх нөлөө, инновац ба бүтээлч байдал, хамт олон, нийгэмтэй харилцах харилцаа, мэргэжлийн ур чадвар зэргийг харгалзан үзэж дүгнэдэг юм байна.
2024-11-25
Зулын 25-ны өдөр тохиож байна
Богд Зонховын их дүйчэн буюу зулын 25-ны өдөр өнөөдөр тохиож буй. Энэ өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийнхэн Богд Зонховын сургаал айлдах гэж буй талаараа мэдээллээ. Тухайлбал, “Тэтгэн ариусгах санваар” хэмээх номыг эл өдөр тус хийдийн тэргүүн их хамба лам Д.Жавзандорж айлдах юм байна.
2024-11-25
Нүүрстөрөгчийн зах зээлээс санхүүжилт босгож, 1059 га талбайг ойжуулна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Дархан-Уул аймгийн ЗДТГ, “Орда вэлф” ХХК-ийнхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Үүний хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумд 2025-2027 онд 1059 га талбайд ойн зурвас байгуулж, Хараа голын эрэг дагуух 109 га газарт татмын ойжуулалт хийхээр төлөвлөжээ.
2024-11-25
Хаягжуулалтыг цэгцлэх ажлын хэсэг байгуулжээ
Засгийн газраас 2022 онд Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай 180 дугаар тогтоол баталжээ. Энэ тогтоолын дагуу 21 аймаг, 330 сумын гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах, хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлууд хийж байгаа гэнэ.
2024-11-25