Дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч байна гэв
Малчин өрхийн хүүхдүүдийн хувьд сургуулийн дотуур байр хамгийн чухалд тооцогддог. Өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 512 дотуур байранд 36 029 хүүхэд амьдарсан байна. Тэдний 78 хувь буюу 28 122 нь малчин өрхийн хүүхэд байжээ. Дотуур байранд 673 багш, 3475 албан хаагч ажилласан гэнэ. Аймгуудын сургуулийн 27.2, нийслэлд 5.9 хувь нь дотуур байртай аж. Харин сум, багийн сургуулиуд бүгд дотуур байртай байна.
2024-08-21
Хэрэгцээ өндөр ч хүртээмжгүй цахим хичээл
Боловсролын сайд анхны тушаалаараа хичээлийн жилийн бүтцийг өөрчилж баталсан билээ. 2024-2025 оны хичээлийн жилд сурагчид бие даалт, цахим сургалт, амралт гэсэн бүтэцтэйгээр хичээллэх юм. Өөрөөр хэлбэл, бие даалт, цахим сургалтыг шинээр оруулж ирснээрээ онцлогтой. Гэхдээ зөвхөн ахлах буюу 10-12 дугаар ангийн сурагчдыг долоо хоног цахимаар хичээллүүлэх юм.
2024-08-21
Баян-Өлгий аймагт нэг гэр бүлийн дөрвөн хүүхэд улаан бурхнаар өвчлөв
Манай улсад улаан бурхан өвчний сэжигтэй тохиолдол өнгөрсөн сарын 30-нд бүртгэгдсэн. Казахстанаас Улаанбаатар хотод ирсэн нэгэн иргэнээс уг өвчин илэрсэн юм. Улмаар дөрвөн хүн өвчилж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн билээ. Тэгвэл уг өвчний сэжигтэй тохиолдол уржигдар Баян- Өлгий аймагт бүртгэгдэж, лабораторийн шинжилгээ хийхэд улаан бурхан болох нь батлагджээ.
2024-08-21
Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэх үү
Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэртэй болгохоор олон улсын байгууллагын төлөөллийг урьж, урьдчилсан судалгааны ажлууд гүйцэтгүүлж байгаа талаар нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв.
2024-08-20
Аюулт үзэгдлийн улмаас долоо хоногт долоон хүн энджээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 17 аймгийн 31 сумд аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Үүнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 40 тохиолдлоор буурсан үзүүлэлт аж.
2024-08-20
Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний улсын дундаж 77 хувьтай гарчээ
Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 3-нд улс орон даяар зохион байгуулсан билээ. Уг гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр танилцууллаа.
2024-08-20