Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 17 аймгийн 31 сумд аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Үүнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 40 тохиолдлоор буурсан үзүүлэлт аж. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид ажиллаж, дөрвөн иргэнийг аварчээ. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас долоон хүн нас барж, гурван иргэн гэмтсэн байна. Нийт дуудлагын 52 нь гал түймэр, 19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байжээ. Өөрөөр хэлбэл, төөрсөн, сураггүй болсон, шаварт суусан, зам, тээврийн болон усны осол 19 удаа бүртгэгдсэн бол үер буусан дуудлага зургаа, аянгад цохиулсан нэг тохиолдол гарчээ.
Ч.БОЛОР