Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Арваннэгдүгээр сарын 3-наас ихэнх нутгаар хүйтэрнэ

Төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2023-10-31

Мод үржүүлгийн хоёр компанид тоног төхөөрөмж өгөв 

Дэмжлэг авсан аж ахуйн нэгжүүд дээрх агентлагаар дамжуулан, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар тодорхой хэмжээний тарьц, суулгац нийлүүлэх үүрэг хүлээж буй аж. Мэргэжлийн байгууллагуудыг ингэж дэмжсэнээр ойжуулалт, нөхөн сэргээлтэд шаардлагатай, Монгол орны хөрсөнд ургуулсан, стандартын шаардлага хангасан тарьц, суулгацын нөөц бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэнбайна. 
2023-10-31

Нийтийн албанд томилогдох 499 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 69 гомдол
2023-10-31

БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар Швейцар улсад ажиллаж байна

Тус хуралд конвенцод нэгдэн орсон Улс орнуудын төлөөлөгчид, Засгийн газрын болон НҮБ-ын салбар байгууллагууд, холбогдох ТББ-уудын 800 гаруй төлөөлөгч
2023-10-31

Нэг настай хүүхэдтэй хэрцгий харьцсан цэцэрлэгийн эрхлэгчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

“бусад хүүхдийг хазлаа” гэх шалтгаанаар чимхэх, цохих, өрөөнд цоожлох зэргээр удаа дараа хэрцгий харьцсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 16.7 дугаар
2023-10-31

“Хүний эрх 75” санаачилгад хүний эрхийн байгууллагууд нэгдлээ

 НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75, Хүний эрх хамгаалагчдын тунхаглалын 25Хүний эрхийн боловсрол, сургалтын тунхаглалын 12 жилийн ой энэ онд тохиож буй. Тиймээс хүний эрхийн байгууллагууд “Хүний эрх 75” санаачилгыг дэмжиж, өнөөдөр “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиум зохион байгууллаа.
2023-10-31

УГТЭ: “Тархины харвалтын эсрэг долоо хоног”-ийн аян зохион байгуулж байна

Уг үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 29-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан “Харвалтгүй Монгол” өдөрлөгөөр иргэдэд тархины харвалтын тухай ойлголт, эрсдэлт хүчин зүйл
2023-10-31

Эрүүл мэндийн төрөлжсөн 10 төв байгуулах санал боловсруулж байна 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган “Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тоонд тулгуурлан таван чиглэлийн тусламж, үйлчилгээг төвлөрүүлэн үзүүлэх эрүүл мэндийн 10 төв байгуулах санал боловсруулж байна. Тухайлбал, гэмтэл, сэргээн засах чиглэлээр төрөлжсөн төв эмнэлгийг Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүрэгт байгуулахаар төлөвлөж байгаа. Харвалт, шигдээсний төвийг Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэйд, хөнгөвчлөхийг нь Хан-Уул, Сүхбаатарт, хордлого, яаралтай тусламжийнхыг Баянголд байгуулах төлөвлөгөөтэй. Түүнчлэн гемодиализын төвийг Хан-Уул дүүрэгт байгуулах санал боловсруулсан. Үүний хүрээнд зарим дүүрэгт ажлуудаа хэрэгжүүлж эхэлсэн” хэмээлээ. 
2023-10-31

Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцална гэв 

Одоогоор Өмнөговь аймаг дахь “Оюутолгой” компанийн ил, далд уурхай, “Тавантолгой” компанийн нүүрс боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний угсралтын явцад хийсэн шалгалтаар тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, тусгай зөвшөөрөлгүйгээр ажил гүйцэтгэсэн дөрөв, цахилгааны шугам сүлжээ нь ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны стандарт хангаагүй нэг компанид Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, зөрчил арилгах хүртэл 23 объектын үйл ажиллагааг зогсоохыг даалгажээ. 
2023-10-31

Томоохон даваануудад халтиргаа гулгаа үүсчээ

Загастай, Ганц, Солонготын даваануудад цасан бүрхүүл тогтож халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс ард иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд
2023-10-31

Өгсөн шиг өгч чадахгүй бол “цалин” хэрэггүй 

“Цалинтай ээж” гэж нэрлээд байгаа 50,000 төгрөгөөр сарын 30 хоногийн ядаж долоод нь хэрэглэх живх, эсвэл нэг сав хүүхдийн нэмэлт сүү ч авч хүрэхгүй. Нэг гэр бүлээс хоёулаа ажиллаад байхад л дундаж түвшний иргэд амьдралаа арайхийн авч явж байна. 
2023-10-31

Давс, бодис цацагч 12 машины хоёр нь эвдэрчээ 

Энэ үеэр дүүргийн удирдлагууд нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Сонгинохайрхан дүүргийн хувьд зам, талбайн цэвэрлэгээний дөрвөн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 200 тонн давс нөөцөлжээ. Баянзүрх дүүргийн тухайд техник хэрэгсэл дутагдалтай гэнэ. Сүхбаатар дүүргийн хэмжээнд орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн нэг байгууллага үйл ажиллагаа явуулж буй бөгөөд давс цацагч нэг машин шинээр авч байгаа аж. Ингэснээр техникийн хүчин чадал сайжрах юм байна. Баянгол дүүрэгт 80 тонн бодис, давс цацагч хоёр машин бий гэнэ. 
2023-10-31

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1627 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж байна

БОАЖЯ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Сэлэнгэ аймгийн БОАЖГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтарсан ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 онд 1229 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн Харганатын ам, Гозонгийн ам, Өвөрзалаат, Угтаал гол, Могой гол-1, Могой гол-2, Цамхаг гол гэх байршлуудад ажиллалаа.
2023-10-30

Зэрлэг амьтдын нэрийг үндэсний бичгээр бичиж өрсөлджээ

Нийслэлийн 384 жилийн ойн өдөрт зориулсан энэхүү өдөрлөгөөр сурагчдад "Бяцхан байгаль хамгаалагч" боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, зэрлэг амьтдын нэрийг Үндэсний бичгээр бичиж өрсөлдөн зөв бичиж, идэвхтэй оролцсон сурагчдад гарын бэлэг гардууллаа. Мөн Хотын нийтийн төв номын сангийн фонд дахь Үндэсний бичиг дээрх ном зохиолын үзэсгэлэнг гарган, номын сангийн үйл ажиллагаатай танилцах аялал хийсэн гэнэ.
2023-10-30

Олон улсын шалгалтын дүнг ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлнэ

Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийн 18:00 цагийн хооронд https://www.eec.mn/ цахим хаягаар хүлээн авна.
2023-10-30

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн осол гарч явган зорчигч амь насаа алджээ

Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад Дархан-Улаанбаатар чиглэлд явсан “Toyota” маркийн тээврийн хэрэгсэл явган зорчигч
2023-10-30

Боловсролоор дамжуулан хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлнэ

НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жил, Хүний эрх хамгаалагчдын тунхаглалын 25 жил, Хүний эрхийн боловсрол, сургалтын тунхаглалын 12 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумыг  зохион байгуулах гэж байна.
2023-10-30

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох, нүүрсний гэх хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
2023-10-30